solongonews
Ли Кэчян: - Хятад, Америкийн харилцааны урагшлах гол хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд баялаг амжилтад хүрсэн
2019-03-15 21:53
Хэсэг хугацааны турш Хятад, Америкийн худалдааны маргаан олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байлаа.

Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байна. Хятад, Америкийн харилцааны түүхийг хэрхэн үнэлэх тухай Ли Кэчян: - Дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш хэдийгээр бэрхшээл ихтэй байсан боловч Хятад, Америкийн харилцааны урагшлах гол хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд баялаг амжилтад хүрсэн. Энэ нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол санал зөрөлдөөнөөсөө хавьгүй их байгаатай холбоотой юм гэжээ.

Мэдээж Хятад, Америкийн харилцаа тогтвортой хэвээр байсаар байхад зарим зөрчил, маргаан ч оршдог. Хэсэг хугацааны турш Хятад, Америкийн худалдаа эдийн засгийн маргаан харагдаж байсан ч Хятад, Америк тасралгүй зөвдөж санал бодлоо солилцож байсан. Өнгөрсөн жилийн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Америк хоёр улс нь чухал тохиролцоонд хүрч, хоёр талын хоорондох хэлэлцээ одоо ч үргэлжилсээр байна. Бидний зөвшилцөө үр дүнд хүрч харилцан ашигтай, хамтдаа ялна гэдэгт итгэж байна. Мөн дэлхийгээрээ хүсэн хүлээж байна гэдэгт итгэж байна гэлээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл