solongonews
Эрүүл мэндийн сайд нарын XVI хурал боллоо
2023-12-04 11:43
Хятад, Япон, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нарын XVI хурал Бээжинд болжээ.

12-р сарын 03-ны өдөр Хятад, Япон, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нарын 16 дахь хурал Бээжинд болов.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны дэд дарга Лэй Хайчао, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Казухиро Ошима, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Пак Мин Сү, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Сюзанна Жейкобс, Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Ли Хи Сеоп нар төлөөлөгчдийг тэргүүлэн хуралд оролцов.

Уулзалтаар Хятад, Япон, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын ололт амжилтыг дүгнэж, халдварт өвчин цар тахлын үед эрүүл мэндийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн анхан шатны тогтолцооны уян хатан байдлыг бэхжүүлэх, бүх нийтийг эрүүл мэндийн сүлжээнд хамруулах, ахмад настны эрүүл наслалтыг дэмжих үйлчилгээ, туршлагын талаар санал бодлоо солилцож, дээрх салбарт гурван тал хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар ярилцав. Хурлаар "Хятад, Япон, БНСУ-ын эрүүл мэндийн сайд нарын 16-р уулзалтын хамтарсан мэдэгдэл"-ийг баталж, хурлын дараа гурван тал "Хятад, Япон, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан нь чухал үр дүн болжээ.

Хятад, Япон, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтын механизмыг 2006 онд байгуулсан бөгөөд 3 тал ээлжлэн зохион байгуулдаг юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл