Энэ удаагийн соёл аялал жуулчлалын долоо хоногоор үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино долоо хоног, монгол эмч нарын үнэ төлбөргүй оношилгоо, ном хэвлэл, аялал жуучлалын танилцуулга, сургуулиуд хоорондын солилцоо, спортын солилцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо зэргийг зохион байгуулж, өнгөрсөн соёл аялал жуулчлалын арга хэмжээнүүдээс цар хүрээ, агуулгын хувьд баялаг болж, Монгол Улсын ард түмэн Хятад улс болон Өвөр Монголын тухай илүү дотно танилцах сайхан боломж нээгдэж, хоёр талын нөхөрсөг харилцааг илүү ахиулсан байна.
Хэдийгээр богино хугацаанд зохион байгуулагдсан ч Монгол Улсын иргэдэд соёлын гайхалтай тоглолт концертын арга хэмжээг хүргэж, олон иргэдийн анхааралд хүрч, тэдний өндөр үнэлгээг хүртсэн юм. Арга хэмжээний торгон агшинг та бүхэндээ хүргэж байна.








