
Хятадын хурдны авто замын урт 124 мянган километрт хүрч дэлхийд тэргүүллээ
Хурдны төмөр замын нийт урт 19 мянган километрт хүрч, дэлхийд тэргүүлэв
Дотоодын гол мөрний усан зам 127 мянган километрт хүрч, дэлхийд тэргүүлсэн
Улсын гармын ачааны дамжуулах ба чингэлэг нэвтрүүлэх дундаж хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэв
Шуудан үйлчилгээний нэг жилийн үйлчлүүлэгч 70 тэрбум / давхардсан тоогоор/-д хүрч, буухиа шуудангийн жилийн үйлчилгээ дэлхийд тэргүүлсэн.
Хятадын зам харилцааны бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж, дэлхий нийтийг гайшруулсан. Хэсэг замын сүлжээ бий болгоход хүндрэлтэй хэсэг болон зам шугамыг нэгэнт тавих чадвартай болж, уул нүхлэн гарц гаргаж, усан дээгүүр гүүр тавьж байна.
Туннель
Дэлхийн далайн түвшин хамгийн өндөрт баригдсан хурдны авто замын туннель – Цаст Уул №1 туннель
Хөхнуур мужийн Гүө Лүө Төвд үндэстний Өөртөө Засах Жөү Мачин Шяньд байрлах Цаст Уул №1 туннелийн нийт урт нь 9065 метр, далайн түвшнээс дунджаар 4400 метр, барилгын хамгийн өндөр нь далайн түвшнээс 4800 гаруй метр бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр далайн түвшин хамгийн өндөр авто замын туннель болно.

Хятадын авто замын туннелийн хамаг – Чинь Лин Жүнгийн Наньшань авто замын туннель
Чинь Лин Жүнгийн Наньшань авто замын туннель нь Шаньши Ши Аниас Ань Кан хурдны авто замын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Нэг талын гарцын урт нь 18.02 километр, хоёр талын нийт урт нь 36.04 километр, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлсэн. Хятадын авто замын туннелийн хамгийн урт нь бөгөөд хамаг байж, удаах нь Норвеги 24,51 километр урт Lerdo авто замын туннель болно.
Том Гүүр
Дэлхийн № 1 өндөр гүүр – Бэй Пань Жян мөрний гүүр
2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр. G56 Хан Рүй хурдны замын Бэй Пань Жянгийн авто гүүр Юүнь Нань, Гүй Жөү хоёр мужийн зааг дахь уулан хавцлыг дамнаж, 565 метрт байрладаг. 200 давхар байшинтай тэнцэхүйц өндөр, өнөөдөр дэлхийд хамгийн өндөр гүүр юм.
Дэлхийн уулан бүсийн дүүжин гүүр – Я Чи Хэ голын гүүр
Гүй Яниас Чянь Ши хурдны авто замын Я Чи Хэ голын гүүр саяхан амжилттай угсрагдаад байна. Энэ гүүрний гол дамнасан урт нь 800 метр, нийт урт нь 1450 метр, дэлхий дээрх хамгийн том төмөр гинжин дүүжин гүүр бөгөөд уулын орны хамгийн урт дүүжин гүүр хамаг болно.
Дэлхий дээр хамгийн урт далай дээрх гүүр – Хань Жөү Вангийн далай дээрх гүүр
Хан Жөү Вангийн далай дамнасан гүүр нь Хятадын Хань Жөү Вангийн далай дамнасан гүүр юм. Хойд хэсэг нь Жэ Жянгийн Жя Шин Хай Янь Жэн Шя Тай, өмнө тал нь Нинь Бө Ци Ши Шүй Лү Ван хүрэх бол нийт урт нь 36 километр, одоогийн байдлаар дэлхий дээр хамгийн урт далай дамнасан гүүр болно.
Хурдны төмөр зам
Дэлхийн дээрх хамгийн урт хурдны төмөр зам / урт нь нэг талдаа/ - Жин Гуангийн хурдны төмөр зам
2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр. Дэлхийн дээрх хамгийн урт хурдны төмөр зам болох Бээжингээс Гуаньжөү хүрэх хурдны төмөр зам ашиглалтад орсон. Нийт урт нь 2298 километр.

Дэлхий дээр нэг удаад баригдаж дууссан хамгийн урт хурдны төмөр зам – Лан Шинь хурдны төмөр зам
2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр. Лан Шиний төмөр зам албан ёсоор ашиглалтад орсон. Нийт урт нь 1776 километр. Лан Шиний төмөр зам нь дэлхий дээрх нэг удаад урт хугацаатайгаар баригдсан хурдны төмөр зам юм.
Мөн олон “Анхдагч” бий. Тухайлбал, Ян Түн, Бай Ли, Сан Ши Ли болон Да Бань зэрэг дөрвөн том үзэсгэлэyт газрыг дайран өнгөрч, Taklimakan, Gulbentonggut зэрэг хэдэн цөлийг туулсан хамгийн анхны цөлийн туулсан хурдны төмөр зам болно. Хятадын далайy түвшин хамгийн доор Түрпаны хотгор болон далай түвшин хамгийн өндөр Чи Лянь Шанийг туулсан хурдны төмөр зам, 16.3 километрийн Чи Лянь Шаний туннелийн хамгийн өндөр хэсэг нь 3607.4 метрт хүрч, “Дэлхий дээрх хурдны төмөр зам № 1 өндөр туннель” гэж нэрлэгджээ.

Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлтэй хурдны төмөр зам – Бээжингээс Шанхай хүрэх хурдны төмөр зам
2011 оны 6 дугаар сард Бээжингээс Шанхай хүрэх хурдны төмөр зам ашиглалтад орсон. Энэ нь дэлхий дээрх нэг удаад барьсан зам шугам нь хамгийн урт, стандарт нь хамгийн өндөр хурдны төмөр зам юм. Тус хурдны зам нь Бээжин, Тяньжин, Хэ Бэй, Шань Дүн, Ань Хүй, Жян Сү, Шан Хай гэсэн долоон муж, хотод хүрдэг. Бохай тэнгис болон Чан Сан Жяо хоёр том эдийн засгийн бүсийг холбон нийт урт нь 1318 километр. Хятад зам харилцаа, Хятадын хурдыг гаргасан байна.
