solongonews
Хятад улсын валютын зах зээлийн уян хатан байдал мэдэгдэхүйц нэмэгдэж байна
2022-07-25 08:45
Хятад улсын валютын зах зээлийн уян хатан байдал мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

 2022 он гарснаас хойш Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг үр дүнтэй зохицуулж, сүүлийн үед макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд ба эдийн засаг ерөнхийдөө сэргэж, хөгжлийн чиг хандлагатай болсон байна. Үүний цаана Хятад улсын валютын зах зээл , юанийн ханш харьцангуй тогтвортой болж, хил дамнасан хөрөнгийн урсгал ч ерөнхийдөө тогтвортой байх юм.. 07-р сарын 22-нд болсон Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр Төрийн валютын хэрэг эрхлэх газрын орлогч дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Чүньин эхний хагас жилийн гадаад валютын орлого, төлбөрийн талаарх дэлгэрэнгүй тайлбар өгөв.

 Ван Чуньин танилцуулахдаа: 

- Энэ оны эхний хагаст Хятад улсын гадаад валютын орлого, төлбөр үндсэн таван шинжийг харуулж байна. Нэгд, банкуудын гадаад валютын төлбөр тооцоо, борлуулалтын болон хил дамнасан орлого, төлбөрүүд ашигтай гарсаар байна. Хоёрт, борлуулалтын ханш бага зэрэг өсөж, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан санхүүжилт тогтвортой байна. Гуравт, төлбөр тооцооны ханш тодорхой хэмжээгээр өсөж тогтвортой, аж ахуйн нэгжүүдийн валютын хадгаламжийн үлдэгдэл үндсэндээ тогтвортой байна. Дөрөвт, гадаад валютын деривативын гүйлгээний цар хүрээ үргэлжлэн нэмэгдэж, зах зээлд оролцогчдын ханшийн эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг тогтмол дээшилж байна. Тавд, валютын нөөцийн цар хүрээ үндсэндээ тогтвортой байх юм. Статистик мэдээллээс харахад энэ оны эхний хагаст банкуудын гадаад валютын төлбөр тооцоо, борлуулалт, гадаадтай холбоотой орлого, төлбөрийн орлого 80 гаруй тэрбум ам.долларын ашиг гарч, бараа бүтээгдэхүүний худалдаа, шууд хөрөнгө оруулалт зэрэг үндсэн ашиг харьцангуй их, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан санхүүжилт тогтвортой байдалтай. 06-р сарын эцсийн байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц 3071.3 тэрбум ам.доллар болов.

 Ван Чуньин хэлэхдээ: 

- Энэ он гарснаас хойш Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээ өсгөсөн явдал, геополитикийн зөрчил зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр олон улсын валютын зах зээл дэх өөрчлөлтийн гол шугам нь ам.долларын ханш чангарч, ам.доллараас бусад гол валютуудын ханш суларч байгаа явдал болох юм. Энэ хүрээнд юанийн ам.доллартай харьцах ханш суларсан ч олон улсын голлох валюттай харьцуулахад юанийн ханшийн тогтвортой байдал харьцангуй хүчтэй байна. 07-р сарын 21-ний байдлаар, энэ онд ам.долларын индекс 11 гаруй хувиар өсөж, евро, фунт, иенийн ханш ам.доллартай харьцах ханш 10-17 хувиар, юанийн ханш ам.доллартай харьцах ханш 5.8 хувиар суларав. Олон талт валютын ханшийн үүднээс авч үзвэл юанийн ханшийн индекс 0.1 хувиар өссөн нь юанийн ханш  үндсэндээ тогтвортой байгааг харуулж байна. Оны сүүлийн хагаст юанийн ханш үндсэндээ тогтвортой, зохистой, тэнцвэртэй түвшинд байх төлөвтэй.

 Оны эхний хагаст Хятад улсын хил дамнасан хөрөнгийн урсгал ерөнхийдөө тогтвортой байсан нь харьцангуй тэнцвэртэй хөгжлийн чиг хандлагыг харуулж байх юм. Энэ нь Хятад улсын төлбөрийн тэнцлийн бүтцийн тогтвортой байдлыг илэрхийлж байгаа бөгөөд урсгал тэнцлийн ашиг болон урт хугацааны хөрөнгийн урсгал нь Хятад улсын хил дамнасан хөрөнгийн урсгалыг тогтворжуулах үндсэн суурь хэвээр байна. Энэ оны эхний улиралд Хятад улсын урсгал тэнцэл 88.9 тэрбум ам.долларын ашиг гарсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хөрөнгийн бүртгээлийн шууд хөрөнгө оруулалт, дунд болон урт хугацааны хөрөнгийн хуваарилалтын сангууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.

 Ван Чуньин танилцуулахдаа: 

- Энэ оны 01-р сараас 05-р сар хүртэл Хятад улсын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 87.8 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23 хувиар өсөв. Хятад улсын бондын зах зээл дэх олон улсын индексийг хянадаг гадаадын төв банкууд болон хуваарилсан хөрөнгийн гүйцэтгэл харьцангуй тогтвортой байгаа нь хил дамнасан хөрөнгийн богино хугацааны хэлбэлзлийг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

 Ван Чуньин онцлохдоо: 

- Хятад улсын бондын зах зээлийн нийт хэмжээ 21 их наяд ам.доллар болж, Хятадын бондын зах зээлийн 3 хувийг гадаадын хөрөнгө эзэлж байна. Хятад улсын бондын зах зээл гадаадын хөрөнгийг шингээх тал дээр маш том орон зайтай. Урт хугацаанд гадаадын хөрөнгө юанийн бондын эзэмшиж буй хэмжээгээ тогтвортой нэмэгдүүлэхэд бид  итгэж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл