solongonews
”Алтан тоорой” дуулалт жүжиг тоглогдлоо
2018-08-09 17:06
Алшаа аймгийн ”Алтан тоорой” дуулалт жүжиг тоглогдлоо.

15 дахь удаагийн Хятад улс·Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын цуврал үйл ажиллагааны нэг болох Алшаа аймгийн Эзэнээ хошууны “Алтан тоорой” дуулалт жүжиг 08 дугаар сарын 06-ны үдэш Алшаа аймгийн Алтан тоорой дуу хөгжмийн танхимд тоглогдлоо.

"Алтан тоорой" дуулалт жүжиг нь тооройн ойгоор дэвсгэр фон болгосон байна. Монгол үндэстний дуу бүжиг, савардан биелгээ болон бусад язгуур урлаг зэрэг монгол үндэстний биет бус соёлын өв, Америкийн barudiwi дуулалт жүжгийн хэлбэрийг уялдуулсан хэлбэрээр тус жүжгийг найруулжээ.

Эзэнээ хошууны хөгжлийн түүхийг гурван үеийн тооройн модны үлгэр ярих арга хэлбэрээр дамжуулан эртний Хан гүрэн, Чин гүрний үеэс одоог хүртэлх байдлыг өгүүлсэн байна. Жанчянь элчийн баруунш мордсон, Торгууд аймгийн зүүнш буцсан болон Эзэнээ хошууны үндэстний ард түмний улсын батлан хамгаалалт, сансрын үйлийн төлөө ус нутгаасаа нүүсэн зэрэг үйл явдлыг жүжигт дүрслэн харуулсан байна.

2008 оноос эхлэн "Алтан тоорой" дуулалт жүжгийг Өвөр Монголын тал нутгийн соёлыг хамгаалан хөгжүүлэх фондын нийгэмлэгийн нэгэн төрөл болгосон байна.

Дашрамд дуулгахад тус жүжгийг 08 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хөххотын Улаан театрт үзэгч түмний хүртээл болгох юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл