solongonews
Эдийн засгийн хорооны IV хурал болов
2019-04-23 11:09
Эдийн засгийн хорооны IV хурал болов.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга, Төвийн санхүү, эдийн засгийн хорооны дарга Ши Жиньпин Төвийн санхүү, эдийн засгийн хорооны IV хурлыг 04-р сарын 22-ны өдөр даргалсан байна. Уг хурлаар чинээлэг нийгмийг байгуулахад оршиж буй асуудал болон төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөний үзэл баримтлалын хэрэгжилтийн байдлыг судалсан байна.

Хурлаар ХКН-ын 18-р их хурлаас хойш ХКН ард түмний сайн сайхан амьдралыг эрэлхийлэх ажлыг голд үзэн, олон бэрхшээлийг даван туулж, түүхэнд байгаагүй олон ололт амжилтад хүрэхийн төлөө хичээн зүтгэсэн юм. Өнөөдрийг болтол Хятад улс ерөнхийдөө чинээлэг нийгмийг бүтээн байгуулах зорилгодоо хүрч чадсан байна. Гэсэн хэдий ч чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад чухал ахиц гаргахад оршиж буй доголдолтой асуудлаа мөнхүү зөвөөр ойлгож, анхаарал хандуулан, оновчтой шийдэх хэрэгтэй. Асуудлыг илрүүлэн шийдвэрлэж, Төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөний үзэл баримтлалын хэрэгжилтийг чангатгах хэрэгтэй хэмээн Ши Жиньпин онцолсон байна.

Хурлын үед Хөгжил шинэчлэлийн хороо зэрэг байгууллага нэгж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад оршиж буй доголдолтой асуудлыг судалсан ажил ба төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөний үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн байдлаа тайлагнажээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл