Хятадын (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрлэлийн 16 дахь үзэсгэлэн яармаг 10-нд хэвлэлийн бага хурал хийж, яармаг 16-аас 20-ны өдөр онлайнаар зохиогдох болсныг мэдэгдэв. Мөн анх удаагаа "үүлэн экспо" хэлбэрээр зохион байгуулж буй явдал юм.
Өнөөгийн байдлаар үүлэн экспогийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж, үзэсгэлэнд нийт 3243 аж ахуйн нэгжийн 21572 үзмэрийг үзүүлнэ. Үзэсгэлэнд оролцогчдын тоо өмнөх удаагийнхаас (2312) 931-ээр нэмэгдэж, 2019 оны мөн үеэс 40.3 хувиар өсжээ. Хятад улсын талаас төрийн өмчийн 40 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй хувьцаат компани, сүүлийн гурван жилийн хугацаанд "Үндэсний соёлын шилдэг 30 аж ахуйн нэгж"-ээр шалгарсан соёлын тэргүүлэх 38 аж ахуйн нэгж оролцох бол Япон, Турк, Бразил, Франц, Литва зэрэг 30 улс орон, бүс нутгийн соёлын аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцоно.
