“Хятад улсын тухай ойлголт · Герман улсад” арга хэмжээний нээлтийн ёслолын үеэр болсон “Хамгийн сайхан Хятад хүн” уран зургийн үзэсгэлэн 5-ны өдөр Берлин хотод болов. Хятадын суртал ухуулах газрын байнгын орлогч дарга Хуан Күньмин, Герман улсын соёл боловсролын яамны нарийн бичгийн дарга Udo Misillik, Берлиний үндэсний музейн Азийн музейн дарга Lukesi нар нээлтийн ёслолд оролцсон байна.

“Хятад улсын тухай ойлголт · Герман улсад” арга хэмжээ нь Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Хятад улсаас Герман улсад суугаа элчин сайдын яам санаачлан зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээ нь “Хамгийн сайхан Хятад хүн” уран зургийн үзэсгэлэнгээс гадна “Бээжингийн үдэш” телевиз нэвтрүүлэг, Хятадын эртний хөгжмийн зэмсгийн тоглолт, шаазангийн үзэсгэлэн зэрэг баялаг агуулгаас бүрдэж, Герман улсын иргэдэд Хятад соёлыг үзүүлэх том наадам болсон байна.
