Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 03-р сарын 09-нд хэвлэлийн бага хуралд:
- Хятад улс БНСУ-тай үргэлжлэн харилцан туслалцаж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах үзэл баримтлалын дагуу мэдээлэл, туршлага солилцох ажлыг бэхжүүлж, урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр харилцаа холбоо, хамтын ажиллагаа явуулж, халдварт өвчнийг хэзээ нэгэн өдөр ялан давахаар хамтдаа хичээн зүтгэе гэж хэллээ.
БНСУ-ын Засгийн газар, ард иргэдийн "КОВИД-19"-ийн эсрэг тэмцэж буй ажлыг дэмжих үүднээс Хятадын Засгийн газар БНСУ-ын талд 100 мянга ширхэг N95 амны хаалт, 1 сая ширхэг эмнэлгийн хэрэглээний амны хаалт, 10 мянган ширхэг эмнэлгийн хамгаалалтын хувцас хандивлахаар шийдсэн байна. Түүнээс гадна, 50 мянган туршилтын урвалж өгөхөд бэлэн байна. Гэн Шуан холбогдох нөхцөл байдлыг танилцуулахдаа бидний олж мэдсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тусламжийн анхны эд материал удахгүй БНСУ-д хүрнэ. БНСУ-ын нийгмийн бүхий л салбарууд Хятадын туслалцаа дэмжлэгийн ажилд эерэг хариу тусгал гаргаж байгааг бид анзаарсан. Үүнээс гадна, сүүлийн үед Төв засгийн газраас гадна Хятадын орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгжүүд БНСУ-д дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд халдварт өвчний эсрэг хэрэгцээ шаардлагатай эд материалын тусламжийг өөрсдийн боломжийн хэрээр хангана гэсэн байна.
