solongonews
Ли Кэчян Филиппиний ерөнхийлөгч Дутертетэй уулзав
2019-08-31 20:27
Ли Кэчян Филиппиний ерөнхийлөгч Дутертетэй уулзжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 30-нд Бээжин хотноо Филиппиний ерөнхийлөгч Дутертетэй уулзсан байна. Ли Кэчян онцлохдоо, Хятад, Филиппиний нийтлэг ашиг сонирхол нь зөрөлдөөнөөс хол илүү байгаа. Хятад улс Филиппиний талтай харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай сууринд дээр “бүс ба зам” санаачилгыг Филиппиний “өргөн хүрээ цартай бүтээн байгуулах” стратегитай холбож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэжээ.

Ли Кэчян: Өмнөд Хятадын тэнгисийн өнөөгийн байдал ерөнхийдөө тогтвортой байгаа бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн улс орнууд эе найртай харилцаж, Хятадын тал чин үнэнчээр Филиппиний тал болон АСЕАН-ы орнуудтай хатдаа хүчин зүтгэж, Филиппин Хятад- АСЕАН-ы харилцааг зохицуулагч орон болсон хугацаанд "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрэм" (COC) -ийн талаар нийтлэг ойлголтод хүрч, тэнгисийн нефть олборлолтыг дэмжиж, Өмнөд Хятадын тэнгис ба бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн орнууд холбогдох асуудлыг зүй зохистой шийдвэрлэх хүчин чадвартай гэдгийг харуулах ёстой гэжээ.

Дутерте, Филиппиний тал Филиппин, Хятадын хоорондох уламжлалт найрсаг харилцааг маш чухалчилдаг. Хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоо улам нягтарч, яриа хэлэлцээ урагштай явагдаж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй өрнөж байна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл