BBC-ээс сүүлийн өдрүүдэд цацсан “Дү Фү: Хятадын хамгийн агуу яруу найрагч” баримтат кино олны анхаарлыг татсаар байна. Тус киноны найруулагч, Их Британийн түүхч Майкл Вуд Синьхуа агентлагийн тусгай ярилцлагыг хүлээсэн байна. Тэрээр хэлэхдээ:
- Энэхүү баримтат киногоор дамжуулан Их Британийн олон үзэгчид Хятад, Хятадын соёлын талаарх ойлголт нэмэгдсэн гэжээ. Тэрээр мөн Англи, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа илүү гүнзгийрч, хоёр орны хоорондох соёлын холбоо нь цар тахал болон атгаг санааны хор уршигт нөлөөлөгдөхгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

59 минут үргэлжлэх “Дү Фү” кино нь өнгөрсөн сарын эхээр ВВС сувгаар цацагдсан. Киноны продюсер, хөтлөгчдийн хувьд Вуд уг кинондоо Дү Фүг “Хятадын хамгийн агуу их яруу найрагч” гэж магтсан төдийгүй Харвардын Их Сургуулийн алдарт Хятад судлаач Стефен Оуэн /Stephen Owen/-ы хийсэн үнэлгээгээр иш татаж, Дү Фүг барууны алдарт утга зохиолч Данте, Шекспиртэй мөр зэрэгцүүлэн ярьсан байна. Үүний зэрэгцээ мөн Хятадын яруу найраг, соёлын түүхийг маш өндрөөр үнэлсэн байдаг.
Тус баримтат кино цагаа олж мэндэлсэн гэж Вуд үзсэн ба хүмүүст Хятадыг харж, Хятад хүний үзэл бодол, сэтгэгдлийг ойлгох боломж өгсөн гэж тэрээр үзсэн байна. Мөн тус киног үзсэн маш олон үзэгчид “Цар тахал ид дэгдэж буй үед Хятадын соёлын сэдэв бүхий баримтат кино үзүүлсэнд баярлалаа” гэж түүнд талархал илэрхийлсэн байлаа.
- Цар тахлыг эрт өдөр таслан зогсоохыг би хүсэж байна. Бидний хамтын хүчин чармайлтаар эх дэлхийгээ илүү сайн сайхан болгох соёлын гүүрийг бүтээж, атгаг санаа, буруу ойлголтыг устгаж арилгахыг бүр илүү хүсэж байна гэж Вуд ярьсан байна.
