solongonews
Ван Жяньшинь: VI бүгд хурлын санааг дөрвөн өгүүлбэрээр илэрхийлэх нь
2016-11-16 16:33
Хятадын Жин Ган Шань Удирдлагын академийн орлогч захирал, профессор Ван Жяньшинь: VI бүгд хурлын санааг дөрвөн өгүүлбэрээр илэрхийллээ.

Хятадын Жин Ган Шань Удирдлагын академийн орлогч захирал, профессор Ван Жяньшинь

ХКН-ын XVIII удаагийн төв хорооны VI бүгд хурал амжилттай болж өнгөрлөө. Энэ бол бүх талаар шинэчлэл хийж, чинээлэг нийгмийг бүтээн байгуулах нэг удаагийн чухал хурал байсан юм. Уг хурлаар ХКН-ын Төв хороо нь бүх талаар намаа чанд засах зоригоо илтгэж, намын шинэ нөхцөл байдлыг бий болгон, “Дөрвөн бүх тал”-ын стратегийг өндөр түвшинд өргөж, намын дотор болон гаднах, улсын дотоод болон гадаад дахь хүрээ тусгалыг олохоор хүчин зүтгэхээ илэрхийллээ.

Нэг. Намаа чанд засаж, “дөрвөн бүх тал”-ын стратегийг системчилнэ.

ХКН-ын XVIII удаагийн төв хорооны VI бүгд хурлаас бүх талаар намаа чанд засах асуудлыг тусгай судлан, үүнийг “дөрвөн бүх тал”-ын стратегид оруулан төлөвлөж байна.

Хоёр. Удирдлагын цөмийг онцлон, “дөрвөн үзэл баримтлал”-ыг нам ардын сэтгэлтэй нийцүүлэх болно.

2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооноос “Улс төрийн үзэл баримтлал, их талын үзэл баримтлал, гол цөмийн үзэл баримтлал, эрх тэгш байх үзэл баримтлалаа дээшлүүлэх”-ийг анхлан дурдсан байна. “Дөрвөн үзэл баримтлал” бол саналаа нэгтгэж, хүчээ бэхжүүлэхийн чухал зэвсэг мөн.

Гурав. Намын дотоод дахь дүрэм тогтоолыг төгөлдөржүүлж, авилгын эсрэг туйлбартай тэмцэнэ.

Хурал нь "Шинэ нөхцөл байдалд намын улс төрийн амьдралын тухай зарчмууд"  болон  "ХКН-ын дотоодод хяналт тавих заалтууд"-аар дамжин намаа чанд засахыг дүрэм тогтоолтой болгожээ.  

Дөрөв. Дээд зэрэглэлийн албан тушаалтнуудыг чанга хамааран, “цөөн тооны онцлох”-уудыг дүрмийн дагуу ажиллахыг шаардсан байна.

Хурлын бас нэгэн чухал агуулга бол намын дотоод дахь дээд зэрэглэлийн албан тушаалтнуудын хяналтыг чангатгаж, “цөөн тооны онцлох”-уудын асуудлыг хэлэлцсэн юм. “Цөөн тооны онцлох”-уудыг хамаарч чадвал сая “олон тооны ард”-уудыг удирдан дагуулж чадна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл