solongonews
Тоосонд дарагдсан ном миний ирээдүйн нөхөр
2015-12-28 18:21
Сайн уу? хайрт минь чиний эрх Rapunzel чамайгаа баярлуулах гээд л энд тархиа гашилгаж сууна даа.
Чамайгаа номоор зүйрлэвэл адал явдалт хайрын роман. Оршил нь дэндүү удаан (4жил) үргэлжилсэн болоод ч тэр үү уншихаас залхуурч сэтгэлдээ байрлах номын шүүгээний хамгийн дээд талын тавиурт өөрийнхөө нүднээс далд гэгч нь нуугаад чамайгаа хадгалчихсан. Хааяа гаргаж тоосыг нь арчидаг тийм л ном байсан. Үүнийг уншаад чи минь гомдож магадгүй л дээ.
 
Гэхдээ би чамайгаа зөвхөн надад зориулагдан бичигдсэн агуу хайрыг өгүүлсэн ном гэдэгийг сэтгэлийнхээ гүнд үргэлж мэдэрдэг байсан учираас оршилыг нь алгасаад 1р бүлгээс нь эхлүүлчихсэн. Эмэгтэй хүний хувьд их том зориг шүү. Хайрын тухай олон ном уншиж байгаагүй хэдий ч уншиж байсан номнууд маань сэтгэлд нэг л хүрдэггүй байж билээ. Тиймээс л төгсгөлийн бүлэгийг нь нүдээрээ гүйлгэж уншчихаад уншихыг хүссэн нэгэнд нь дамжуулдаг байсан. Харин чи минь нэг л онцгой. Одоогийн байдлаар номныхоо 365 дах хуудасыг уншиж байна.
 
Номын цагаан солио туссан мэт өдөр шөнө, цаг нарыг үл харгалзан хэдэн ч цагаар хамаагүй шимтэн уншина. Яагаад гэж үү? Номны хавтаснаас нь авхуулаад л хэний ч сэтгэлийг татам, агуулга нь үгээр илэрхийлэшгүй тийм сайхан болхоор тэр шүү дээ. Заримдаа дараагийн бүлэгийн талаар ургуулан бодож шөнөжин нойргүй хононо. Ийм байдалтай цаг хугацаа, хором мөч бүрийг чамтайгаа хамт өнгрүүлдэг. Энэ бүхэн намайг хэтэрхий их аз жаргалтай болгодог. Номноос хүн олон зүйлийг сурдаг шүү дээ. Зарим дэд бүлгийн чин нэрийг бичихэд л ойлгомжтой байх
 
Бусдыг хайрлаж чин сэтгэлээсээ хандах, 
Буруугүй байсан ч бусдаас харамлах нь хайртайн шинж, 
Дайны цагт ярилцах нь энхийг сахиулах энгийн арга гэх мэтчилэн дэндүү олон зүйлийг чамаасаа суралцсан. 
Тиймээс л хамгаас хайртай номоо уншиж амжихгүй бол уур хүрнэ, шанална, ганцаардана, санана, ургуулан бодно, уйлна. 
Ийм л нандин номоо уншиж эхлэлгүй номын шүүгээнийхээ дээр тоосонд дарагдуулаад мартчихсан бол яана? ингэж бодохоор л аймар байна шүү. 
 
Үргэлж халаасандаа хийгээд хүссэн үедээ чамайгаа уншиж баймаар. 
Номны минь хуудас нь сэмэрч, хавтас нь гандтал хамгийн сүүлчийн бүлэг хүртэл нь үг үсэг бүрийг нь шимтэн уншиж эцэсийн амьсгалаараа аз жаргалтай төгсгөлийг нь чангаас чанга унших болноо.
Эцэст нь хэлэхэд тоосонд дарагдчихсан байсан ном минь чи миний ирээдүйн нөхөр. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл