solongonews
Хятад улсын цэргийн эрүүл мэндийн галт тэрэг анх удаа хил дамнасан тээвэрлэлт хийлээ
2022-07-20 16:35
Хятад улсын цэргийн эрүүл мэндийн галт тэрэг анх удаа хил дамнасан тээвэрлэлт хийлээ

     "Энх тайвны галт тэрэг-2022" арга хэмжээнд оролцох Хятад улын армийн Лаосыг зорих эрүүл мэндийн галт тэрэг 19-ний өглөө Мохан өртөөнөөс хөдөлж, "Хоёр улсыг холбосон нэг хонгил" найрамдлын хонгилоор дайран өнгөрсний дараа Лаост ирлээ. Энэ нь Хятад Лаосын төмөр зам анх удаа эрүүл мэндийн галт тэргийг хил дамнуулан хүргэх ажлыг зохион байгуулж байгаа хэрэг юм.

    Галт тэрэг аялах явцад офицер, дайчид шархадсан хүнд газар дээр нь үзүүлэх анхны тусламж үзүүлэх, халдварт өвчний үед яаралтай хариу арга хэмжээ авах зэрэг сургуулилтыг хийлээ. Хил дамнасан төмөр замын тээвэрлэлтэд зохицуулалтын олон холбоос бий, зохион байгуулалт, хэрэгжилтэд хүндрэл учирч байгааг харгалзан Цэргийн төв зөвлөлийн Тээврийн хэрэгслийн хангамжийг дэмжих газрын Тээвэр, хүргэлтийн товчооны холбогдох хэлтэс, Нэгдсэн техник хангамжийг дэмжих Төмөр замын үндэсний групп нь Лаосын ардын арми болон Лаос-Хятадын төмөр замын ХХК-тай олон удаа харилцаж, тээвэр, аюулгүй байдлын асуудлыг хамтран судалж, зохион байгуулалтын хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулжээ.

    Хятад, Лаосын зэвсэгт хүчний "Энх тайвны галт тэрэг" цуврал үйл ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд хоёр арми хамтран "Энх тайвны галт тэрэг-2022" хүмүүнлэгийн эмнэлгийн аврах ажиллагааны хамтарсан сургуулилт, эмнэлгийн үйлчилгээний үйл ажиллагааг энэ сарын сүүлээр Лаост хийнэ. Тус сургуулилтад Хятадын арми 149 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг, эрүүл мэндийн 1 галт тэрэг, эмнэлгийн хэрэгслийг илгээжээ. Энэ хугацаанд хоёр цэргийн хамтарсан эмнэлгийн сургуулилт, эмнэлгийн үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулна.

    Хятад Лаосын төмөр зам нь хойд талаараа БНХАУ-ын Күньмин хотоос эхлэн Лаосын Вьентьян хотод хүрдэг бөгөөд Хятадын стандартад нийцсэн, Хятад, Лаос улстай хамтран барьж, ашиглаж байгаа, шууд холбогдсон анхны гадаад төмөр зам юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл