
Энэ жилээс хойш Эрээний галт тэрэгний өртөө үндэсний “Бүс ба зам”-ын байгуулалтад идэвхтэй үйлчилж, цар тахлыг сэргийлэн хянах, тээврийн үйлдвэрлэлд нэгдэлтэй төлөвлөлт хийн, боомтын импорт экспортын тээврийн хэмжээг хүчтэй нэмэгдүүлэв. 10-р сарын 15-ны өдөр болтол импорт, экспортын тээврийн хэмжээ 13.0036 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдэв. Үүнд импорт 11.8203 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4 хувиар нэмэгдэв. Экспорт 1.1833 тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар нэмэгдэв.
Эрээн төмөр замын галт тэрэгний өртөө нь барааны байрлалын газрыг шинжлэх ухаанчаар төлөвлөн, хүний хүч, машин механик багаж хэрэгслийг нэгдсэн байдлаар төлөвлөн тохируулж, төмрийн хүдэр, нүүрс, мод банз, амуу будаа, цаасан ээдэн зэрэг том оврын бараа ачиж буулгах зохион байгуулалтын эрчийг чангаруулж, ачиж буулгах ажлын үр ашгийг мэдэгдэм дээшлүүлжээ. Үүний суурин дээр тус өртөө мөн хилийн боомт, хилийн шалган өнгөрүүлэх байгууллага болон Монгол Улсын төмөр замынхантай харилцаа холбоогоо идэвхтэй эрчимжүүлж, боомтоор нэвтрэх бараа болон машиныг шалгаж, хүлээлгэн өгөх ба хүлээн авах зэрэг асуудлуудыг цаг тухайд нь зөвшилцөн шийдвэрлэж, импорт, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ашигтай нөхцөл хангажээ.
