
10 сарын 31-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд "Хүн төвтэй хотжилт, хот нийгмийг уялдуулан хөгжүүлэх" уриан дор анх удаа дэлхийн хотуудын өдрийг тэмдэглэх арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээг БНДАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчид, Италиас НҮБ-д суугаа төлөөлөгчид, НҮБ-ын иргэдийн оршин суугчдын төлөвлөгөөний газар, НҮБ-ын соёл иргэншлийн холбоо хамтран зохион явуулжээ. Энэ үйл ажиллагаанд улс орнуудын засгийн газар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, сайн дурын байгууллага, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг олон салбарын 200 гаруй төлөөлөгч оролцжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлэхдээ: -"Дэлхийн хотуудын өдөр" бол 2010 оны Шанхайн экспогоос үүдэлтэй юм. Хүн төрөлхтний ирээдүй хотын ирээдүйгээс шалтгаална, хотын тогтвортой хөгжил нь дэлхийн тогтвортой хөгжлийн явцад зарим зангилаа асуудлыг зохицуулахад арга зам болох юм гэжээ.
"Дэлхийн хотуудын өдөр"-ийг Хятадын санаачилгаар 2013 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 68-р чуулганаар батлуулжээ. 2014 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 31-ний өдрийг "Дэлхийн хотуудын өдөр" болгон тэмдэглэхээр шийдсэн юм.
