solongonews
DIY: Шинэ жилээр хайртай хүмүүстээ өөрийн гараар мэндчилгээ хийе
2015-12-28 18:21
Шинэ жилийн баяр болоход цөөн хоног үлджээ. Та ойр дотны хүмүүс болон хайртай хүмүүсдээ зориулж өөрийн гараар баярын мэндчилгээ хийж өгөөрэй. Дэлгүүрээс худалдаж авснаас сэтгэлээ шингээж хийсэн зүйл огт өөр байдаг юм шүү. Доорх загваруудаас санаа аваарай.
1. Зурган мэндчилгээ
Хамтдаа авахуулсан хамгийн гоё зургаа угаалгаад бага зэрэг чимэглээд эсвэл жаазанд хийгээд бэлэглэнэ. Хамгийн сонгодог бөгөөд амархан санаа.
2. 3D мэндчилгээ
Мэндчилгээний хэвэнд шинэ жилийн гацуур, тоглоом, өвлийн өвгөн, цасан ширхэг хийж болно. 
 
3. Гоёлын мэндчилгээний карт
Зөвхөн өөрийн гэсэн давтагдашгүй загварын мэндчилгээний карт хийхийг хүсэж байгаа биз дээ? Энэ бичлэгээс санаа аваарай.
 
 
4. Товч ашиглан хийх
Хамгийн амархан бөгөөд цаг бага авах арга нь товч ашиглан хийх юм.

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл