solongonews
Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтний нэгээр Хятадын судлаач тодорчээ
2018-03-23 16:56
Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтний нэгээр Хятадын судлаач тодорчээ.

2018 оны  "Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтэн"-ий шагнал гардуулах ёслол Парис дахь НҮБ-ын   ЮНЕСКО-гийн төв байрт боллоо. Хятадын Шинжлэх ухааны академийн академич, Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн Эртний сээр нуруут амьтан болон эртний хүний тухай судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Жан Мимань болон гадаадын 4 эмэгтэй эрдэмтэн хамтдаа тус шагналыг хүртсэн байна.

ЮНЕСКО үүнээс өмнө нийтэлсэн шагнал хүртээх мэдээндээ, Жан Миманийн судалгааны ажил усан дахь   сээр нуруут амьтны хуурай газар гарах шилжилтийн үйл явцыг судлахад шинэ үзэл бий болгосон гэжээ.

Жан Мимань 82 настай бөгөөд эртний загасны төрлийг судлан дэлхийд нэртэй эрдэмтэн болсон юм.   Тэрээр 2016 онд Олон улсын эртний сээр нуруут амьтан судлалын дэлхийн дээд шагнал болох Ромер Симпсоны шагнал хүртэж байсан юм.

Шагнал хүртсэн бусад дөрвөн эрдэмтэн нь Их Британийн ургамлын молекулын биологич Каролина Диан,  Канадын биологич Жанет Росан, Аргентины экологич Ами Аустин, Өмнөд Африкийн хүүхдийн эрүүл мэнд судлаач Хис Заар нар болно. 

 

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл