solongonews
Эрүүл хоолны дэглэмээр турцгаая
2015-12-28 18:21
Сүүлийн үед охид бүсгүйчүүд өөрийн биеийн галбиртаа ихээр анхаардаг болсон. Гэхдээ бидэнд нэг сул тал бий. Дасгал сургуулилт, бялдаржуулах төв зоридог ч таргалуулдаг, биед сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн идсээр байдаг. Тухайлбал чихэр, зайрмаг, амттан, согтууруулах ундаа, тамхи гэх мэт.
Муу зуршил, буруу хоолны дэглэмээ хаяхгүй бол хичнээн хичээсэн ч турж чадахгүй. Тэгэхээр өнөөдөр бүсгүйчүүддээ эрүүл аргаар турах зөвлөмжийг өгье.  
  
1.80:20 харьцаа-Өөрийн хоолын дэглэмдээ уг харьцааг мөрдөөрэй. Тодруулж хэлбэл  80 хувь нь эрүүл хүнс, зөв дэглэм 20 хувь нь шим тэжээл багатай хоол амттан. 
 
2.Загас, цацагт хяруул, тахианы цээж махыг идэж занших. Эдгээр мах нь өөх, тос бага агуулагддаг бөгөөд протейн-аар баялаг. 
 
3. Шинэ ногооны салад таны өдрийн хоолны цэсэнд заавал байх ёстой. Учир ногоо  бие болон арьсанд хэрэгцээт витаминаар тун баялаг.
 
4. Өдөр бүр жүрж, лемон, бэрсүүт жимсийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр жимс витамин С их агуулагддаг тул жингээ барихад туслахаас гадна хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг.
 
5.Эрүүл хөнгөн зууш \амны зугаа\- Самрын цуглуулгыг сонгох хэрэгтэй. Учир нь самар холестерины хэмжээг багасгадаг бөгөөд тархинд маш сайн.
 
6.Какао- 70 хувийн какаотай хар шоколад “хорхойг” тань дараад зогсохгүй. Жингээ хасахад маш сайн нөлөөлдөг.  
 
7. Ус их уух- ус нь өлсгөлөнг дардаг. Монгол бүсгүйчүүд өлсөж байгаа мэдрэмжээ цангаж байгаа мэдрэмжтэйгээ андуурдаг. Тийм ч учраас их хэмжээгээр идэх хэрэггүй. Харин их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Шингэн зүйлд гаазтай ундаа, жүүс ордоггүй.
 
8. Дасгал хөдөлгөөн- Долоо хоногт дор хаяж гурван удаа 45 минут идэвхитэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ингэж хэвшмэл илүүдэл жин, стрессээс бүр мөсөн салах болно.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл