solongonews
Хятадын эдийн засгийн “V” хэлбэрийн сэргэлт үндсэндээ дууссан гэлээ
2021-07-16 16:12
Хятадын эдийн засгийн “V” хэлбэрийн сэргэлт үндсэндээ дууссан гэлээ.

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн ерөнхий эдийн засагч Чэнь Вэньлинь 15-нд CCTV-д ярилцлага өгөхдөө "Хятадын эдийн засгийн “V” хэлбэрийн сэргэлт үндсэндээ дууссан гэж таамагласан" гэжээ.

Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линьхүй CCTV-ийн нэвтрүүлэгт оролцохдоо "Дотоодын эрэлт хэрэгцээг тогтвортой өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах дарамт багатай үеийг ашиглаж, хангамжийн бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулан, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжих хэрэгтэй" гэжээ.

Оны сүүлийн хагасын нөхцөл байдлын талаар Эдийн засагч Ляньпин хэлэхдээ "Гадаад худалдааг тогтвортой байлгаж, дотоод эрэлт хэрэгцээг ахиулж, хөрөнгө оруулалт, хэрэглээ, ялангуяа дэд бүтцийн барилга байгуулалт, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг ахиулах ёстой" гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл