solongonews
Чилийн Ерөнхийлөгч Хятад Кансино вакциныг худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа зарлав
2021-04-01 10:03
Чили улсын Ерөнхийлөгч Пиньера 03 дугаар сарын 30-ны өдөр Чили улс Хятадын “Ковид-19”-ийн эсрэг Кансино вакциныг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг зарласан байна.

Пиньера:

- Чилийн Олон нийтийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс Кансиногийн вакцины яаралтай хэрэглээний лицензийг богино хугацаанд батлахыг хүсэж байна. Кансино вакцин энэ оны 2-р улиралд Чилид хүргэгдэж ирэх төлөвтэй байгаа ба Чилийн вакцинжуулалтад тусална гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Кансино вакцин нь Хятадын Цэргийн Шинжлэх Ухааны Академийн Цэргийн анагаах ухааны судалгааны төв болон Кансино компаний хамтран бүтээсэн вакцин юм. Одоогоор Чили зэрэг улс орнуудад клиникийн III үе шатыг туршиж байна. Тус вакцины Хятад, Мексик, Пакистан, Унгар зэрэг орон дахь яаралтай хэрэглээний лицензийг батлаад байгаа юм.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл