
13-нд Хайнань чөлөөт худалдааны гарамын бүтээн байгуулалтын хоёр дахь төслийн барилгыг зэргээр эхлүүлэх ёслол зохион байгуулж, ерөнхий хөрөнгө оруулалт 28 тэрбум 100 сая юаньд хүрэв.
Хайнань мужийн засаг дарга Шэнь Шяомин хэлэхдээ: эдгээр төсөлд их хэмжээний үйлчилгээгээр худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй мөртөө дөхөм байдлыг баталгаажуулах, олон улсын жуулчлал хэрэглээний төвийн бүтээн байгуулалтад туслах,ногоон үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулах зэрэг талын төсөл багтаж, чөлөөт худалдааны гарамын өвөрмөц содон онцлогийг харуулах болно гэжээ.
Энэ удаагийн барилгаа төвлөрүүлэн эхлүүлсэн төслүүдэд үйлдвэрлэлийн хөгжил, "таван сүлжээ"-ний дэд бүтцийг сайжруулах, ардын амьжиргааны олон нийтийн үйлчилгээ зэрэг салбар хамрагдсан байна. Үүнд үйлдвэрлэлийн хөгжлийн 44 төсөл байж, хөрөнгө оруулалтын хэмжээ 18 тэрбум 600 сая юаньд хүрч, бүх төслийн хөрөнгө оруулалтын 66%-ийг эзэлсэн байна.
Шэнь Шяомин хэлэхдээ: эдгээр төсөл Хайнаний чөлөөт худалдааны гарамын бүтээн байгуулалтын эхний боломжийг ашиглаж чадаснаар, аж ахуйн нэгжийн зах зээл дэх хүчирхэг мэдрэмж болон идэвх чанарыг харуулж, Хайнаний хөгжилд шинэ хөдөлгөгч хүч сэлбэж, аж ахуйн нэгжийн хөгжилд шинэ орон зай нээж өгөх нь гарцаагүй юм гэжээ.
Сурвалжлагчийн мэдээлснээр, сүүлийн хоёр жилийн турш, Хайнань нийтдээ 1018 төслийн барилгыг төвлөрүүлэн эхлүүлж, ерөнхий хөрөнгө оруулалт 512 тэрбум 200 сая юаньд хүрсэн байна.
