solongonews
Ван И Мюнхений аюулгүй байдлын 58-р бага хурлын Хятадын чуулганд оролцож, илтгэл тавив
2022-02-20 17:01
Ван И Мюнхений аюулгүй байдлын 58-р бага хурлын Хятадын чуулганд оролцож, илтгэл тавив.

Ван И Мюнхений аюулгүй байдлын 58-р бага хурлын Хятадын чуулганд оролцож, илтгэл тавив.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 02-р сарын 19-ний өдрийн орой Бээжинд болсон Мюнхений аюулгүй байдлын 58-р бага хурлын Хятад улсын чуулганд видео хэлбэрээр оролцож, үндсэн илтгэл тавив.

Ван И хэлэхдээ, өнөөгийн дэлхий дахин хуваагдаж, сөргөлдөх эрсдэлтэй тулгарч байна. Иймийн туд бид олон талт үзлийн далбаан дор нэгдэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бие биенээ туслалцан харгалзж,харилцан урам зориг өгч байж л өнөөгийн сорилтуудыг даван туулж, гэрэлт ирээдүй рүү тэмүүлж чадна гэжээ.

Ван И онцлохдоо, дэлхий дахин сайжрахын тулд томоохон орнууд үлгэр жишээ үзүүлэх ёстой. Томоохон орнууд олон талт үзлийг дэмжиж, олон улсын амлалтаа биелүүлж, НҮБ-ын дүрмийн зорилгыг биелүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулна гэж бид найдаж байна. Дэлхий ертөнц сайжрахын тулд улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой.Бид харилцан хүндэтгэсэн, шударга, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хамтдаа байгуулах ёстой. Дэлхий дахиныг сайжруулахад Хятад, Европ чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хоёр тал Хятад, Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны байр суурийг баримталж, дэлхий дахинд илүү тогтвортой байдал, эерэг энерги өгөх ёстой гэжээ.

Мөн Ван И хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын амжилт нь Хятад улсын амжилт төдийгүй дэлхийн амжилт юм.  "Ирээдүйд хамтдаа" үзэл санааны дагуу Хятад улс цар тахлын дараах эрин үед бусад улс орнуудтай эв нэгдэлтэй байж, илүү сайн ирээдүйг бүтээхийн тулд хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл