Саяхан бас хэсэг орон болон бүс нутаг Хятадын шинэ коронавирусын вакциныг бүртгэн зах зээлд нийлүүлэх юм уу, эсвэл яаралтай хэрэглэхийг зөвшөөрч, нэн олон орон болон бүс нутгууд Хятад улстай вакцин худалдан авах гэрээ тохиролцсон байна. Хятадын шинэ коронавирусын вакцин эдгээр орон болон бүс нутгуудын халдвартай тэмцэхэд туслах хүч хангаж, итгэл өгсөн байна.

Сербийн Эрүүл мэндийн сайд Лонкар 01-р сарын 19-нд Хятадын үндэсний эм бэлдмэлийн компаниас үйлдвэрлэсэн шинэ коронавирусын вакциныг тариулж, тус улсад Хятадын вакцин тариулсан анхны хүн болов. Лонкар вакцин тариулсны дараа:
- Хятадын вакцин бол Сербид зөвшөөрөн хэрэглэж байгаа шинэ коронавирусын гурван төрлийн вакцины нэг бөгөөд аюулгүй, үр дүнтэй юм гэж хэллээ. Үүнээс өмнө Хятадын үндэсний эм бэлдмэлийн компаниас үйлдвэрлэсэн шинэ коронавирусын анхны хэсэг вакциныг 01-р сарын 16-ны үдээс өмнө Сербийн нийслэл Белград хотод тээвэрлэн хүргэсэн байна. Сербийн Ерөнхийлөгч Вучич өөрөө онгоцны буудалд очиж, дээрх хэсэг вакциныг хүлээн авсан байна. Тэрээр:
- Энэ хэсэг вакцин бол Серби, Хятад хоёр орны “Агуу их найрамдлын гэрч юм гэж хэлсэн байна.
Энэ сарын 18-нд Азербайджан шинэ коронавирусын вакцин тариулах анхны шатны ажлаа албан ёсоор эхлүүлэв, Азербайджаны Эрүүл мэндийн сайд Огай Ширалиев нийслэл Бакуд эн тэргүүнд Хятадын Кэшин компаний судлан бүтээсэн шинэ коронавирусын вакциныг тариулсан байна.

01-р сарын 17-нд Бразилийн эрүүл мэндийн хяналтын үндэсний газар тусгай хурал хуралдуулж, Хятадын Кэшин компаний судлан бүтээсэн шинэ коронавирусын вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосноо мэдэгдэв. Дараа нь анхны бүлэг вакциныг тарих ажил Сан Пауло их сургуулийн клиникийн эмнэлэгт өрнөсөн байна. 18-ны 17:00 цагт вакцин тарих ажил Бразил улсын хэмжээнд албан ёсоор эхэлсэн байна. Хятад улсаас вакцин импортлохоос гадна, Бразилийн Бутантиний хүрээлэн бас Хятадаас вакцины түүхий эд импортлон тухайн газартаа савлаж, Бразил дахь вакцины хангалтыг баталгаажуулсан байна.
01-р сарын 20-нд Чилийн олон нийтийн эрүүл хамгааллын судалгааны хүрээлэнгээс:
Хятадын Кэшин компаний судлан бүтээсэн шинэ коронавирусын вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгов гэж мэдэгдсэн байна. Мөн өдөр тус хүрээлэнгийн нэгэн хариуцлагатай албаны хүн Мэргэжилтний комиссын санал хураалтын дараа:
- Хятадын Кэшин компаний вакцин бол аюулгүй, үр дүнтэй вакцин бөгөөд хүндээр өвчлөх болон эмнэлэгт эмчлүүлэх хэмжээг үр ашигтай бууруулж чаддаг. Иймээс тус вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохоор шийдсэн байна гэж хэллээ.

01-р сарын 18-нд Пакистаны эм бэлдмэлийн удирдлагын газар Хятадын үндэсний эм бэлдмэлийн компаний шинэ коронавирусыг идэвхгүйжүүлэх вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.
19-ний өдөр Иракын Эрүүл мэндийн яамнаас:
Хятадын үйлдвэрлэсэн вакцинг Иракт яаралтай хэрэглэж, шинэ коронавирусын уушгины халдварыг даван туулахыг зөвшөөрөв гэж мэдэгдсэн байна. Мөн өдөр Иракын Эрүүл мэндийн сайд Хассан Тамими:
- Иракын Эрүүл мэндийн яам нэгэнт шинэ коронавирусын вакциныг хүлээн авах бэлтгэл ажлыг сайтар хийж, эн тэргүүнд тарих хүмүүсээ тогтов гэж хэллээ. Иракын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сайф аль-Бадр:
- Иракын эм бэлдмэл сонгон шалгах үндэсний газраас тогтоосон шинжлэх ухааны стандартад Хятадын вакцин нийцэж байна гэж хэлэв.
13-нд Жакарта дахь Ерөнхийлөгчийн ордондоо Индонезийн Ерөнхийлөгч Жоко Хятадын Кэшин компаниас судлан бүтээсэн вакциныг тариулж, өөрөө вакцин тариулж байгаа үйл явцаа телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Жоко вакцин тариулсны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ:
- Шинэ коронавирусын вакцин тариулах нь вирус тархах гинжин холбоосыг таслахад тустай. Индонезийн ард түмэнд эрүүл мэндийн аюулгүй байдал хангахыг баталгаажуулж, эдийн засгийн сэргэлтийн ахицыг түргэсгэхэд тустай юм гэж илэрхийлжээ. 01-р сарын 14-нөөс Индонез бүх иргэддээ үнэ төлбөргүй вакцин тарих ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна.

13-нд Туркийн эм бэлдмэл болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн газраас албан мэдээ нийтэлж, Кэшин компаний шинэ коронавирусын вакциныг яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэ бол Турк улс яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн шинэ коронавирусын анхны төрлийн вакцин юм. Туркийн Эрүүл мэндийн сайд Кока:
- Туркийн вакцин тарих төслийг Хятадын тал дорвитой дэмжиж, найрсаг үүрэг гүйцэтгэсэн явдалд талархаж байна гэж хэлсэн байна.
Мөн 13-ны орой Филиппиний Ерөнхийлөгч Дутерте үндэсний хэмжээнд телевизээр үг хэлэх үедээ:
- Филиппиний Засгийн газар худалдан авахаар төлөвлөөд байгаа Хятадын шинэ коронавирусын вакцины чанар маш сайн юм гэж тэмдэглэн хэллээ. 14-ний өдөр Филиппиний ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Харри Роке Ерөнхийлөгчийн ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр:
- Хятадын үндэсний эм бэлдмэлийн компани болон Хятадын Кэшин компаний үйлдвэрлэсэн шинэ коронавирусын вакцин идэвхгүйжүүлэх технологи ашиглаж, идэвхгүйжүүлсэн вакцины технологийн маршрут тогтвортойн дээр аюулгүй байдаг гэж илэрхийлсэн байна.
