Эрт урьд цагт нэгэн сайн санаат хараацай хүнд үхэлгүй мөнхийн рашаан ус уулгах гэж хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явж гэнэ. Гэтэл хорт муу санаатай үхэр хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт хажуу талаас нь хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу алдан ёолсонд аман дахь мөнхийн усаа асгаж гэнэ. Асгарсан тэр рашаан нь нарс, хуш, зээргэнэ гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон шилмүүс навчтай болсон ажээ.

Хамаг хэргээ талаар болгосон хараацай шувуу харамсан цухалдахдаа хэдгэнийн хэлийг суга татсан учир тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан дуугарч чадахаа байгаад дэмий л дүнгэнэдэг болов гэнэ.
Үгийн тайлбар:
Нарс: Бөөрөнхий боргоцойтой, мөнх ногоон, урт хос шилмүүстэй нэгэн зүйл мод;
Хуш:Нарсны зүйлийн, самар ургадаг, ихэмсэг сайхан, мөнх ногоон тураг мод: иш модоор нь барилгын материал, гэрийн тавилга, хөгжмийн зэмсэг хийдэг
Зээргэнэ:Ихэвчлэн уул тал газар ургана, өндөр нь гучин сантиметр орчим, үндэс хол, навч цэцэггүй, дэрсний хэр бүдүүн, шилмүүсний дүртэй
бөгөөд ганд тэсвэрлэх нь сайн, дөрвөн цагт ногооноороо байдаг, далд
үртэй, мөнх ногоон сөөг
Хэдгэнэ:Шавжийн анги, хос далавчтан багийн, авгалдай нь хөхт амьтан
мал адгуусны биеийн дотор шимэгчлэн бойждог олон зүйл ялааны
ерөнхий нэр
