solongonews
Ши Жиньпин “Дэлхийн аюулгүйн санаачилга”-ыг дэвшүүлэв
2022-04-22 09:45
Ши Жиньпин “Дэлхийн аюулгүйн санаачилга”-ыг дэвшүүлэв.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулганы нээлтийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс дэлхийн хамтын аюулгүй байдлыг ахиулахын тулд дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж байна. Хамтарсан, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаална. Улс орон бүрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, улс бүрийн ард түмний бие даан сонгосон хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог хүндэтгэнэ.  НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, хүйтэн дайны сэтгэлгээг орхиж, нэг талт үзлийг эсэргүүцэж, бүлэглэл байгуулан сөргөлдөхгүй байх хэрэгтэй. Аюулгүйн салбар дахь улс орнуудын зүй ёсны ашиг сонирхлыг чухалчилж, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүйн тогтолцоог байгуулж, бусад оронд аюул учруулахаар дамжин өөрийн орныхоо аюулгүйг баталгаажуулахыг эсэргүүцнэ. Улс орнууд хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлцэл, зөвлөлдөх замаар энхийн замаар шийдвэрлэхийг тууштай баримталж, хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд тустай бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, давхар стандарт, нэг талт үзлийг урвуулан ашиглахыг эсэргүүцнэ. Уламжлалт болон орчин үеийн бүс нутгийн аюулгүй байдлыг бүхэлд нь хангаж, бүс нутгийн маргаан, терроризм, цаг уурын өөрчлөлт, интернэтийн аюулгүй байдал, биологийн аюулгүй байдал зэрэг бүс нутгийн маргаан, дэлхийн асуудлуудыг хамтран шийдвэрлэнэ".

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл