Синъхуа Агентлаг 1 дүгээр сарын 5-ны өдөр мэдээлснээр ерөнхий захиргаа нь Geneva-д байгаа мэдээллийн хэрэгслийн ажиглалтын байгууллагын “Мэдээ мэдээллийн бэлгэдлийн хөдөлгөөн”-өөс 5-ны өдөр нийтлэхдээ 2016 онд дэлхийн хэмжээнд нийт 156 сэтгүүлч эндэж, долоо хоног тутамд дунджаар 3 сэтгүүлч эндсэн гэжээ.
Тус мэдэгдэлд онцолсноор өнгөрсөн онд эндсэн сэтгүүлчийн тоо нь тус байгууллагаас хийсэн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр тэмдэглэлийг эвдсэн бол ихэнх нь дайны талхигдалд учирсан улс оронд амиа алдсан юм. Ийнхүү 2016 он сэтгүүлчдийн аюулгүй байдлын хувьд харанхуй нэг жил болсон байна. Мөн өнгөрсөн 5 жилд наад захдаа 110 сэтгүүлч Сири улсад энджээ.
“Мэдээ мэдээллийн бэлгэдлийн хөдөлгөөн” нь 2004 онд байгуулагдсан ашгийн бус дэлхийн хэмжээний мэдээллийн хэрэгслийн ажиглалтын байгууллага юм. Ард иргэд, мэдээллийн хэрэгсэл болон бусад баг бүлгийг дайчлан сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахыг хамтдаа уриалахыг зорилго зорилтоо болгожээ.
