solongonews
Хятад, Монголын хамтарсан “Яньраньшань уулын хадны бичээс”-ийн тайлан үзэсгэлэн нээлтээ хийлээ
2019-12-12 10:38
Хятад, Монголын хамтарсан “Яньраньшань уулын хадны бичээс”-ийг судалсан тайлант үзэсгэлэн өнөөдөр Хөххотноо нээлтээ хийлээ.

    Үзэсгэлэнд одоогоос 2000 шахам жилийн тэртээх зүүн Хань гүрний үеийн “Яньраньшань уулын хадны бичээс”-ийн дардас, дижитал газрын зураг, хэмжилтийн зураг, холбогдох эртний үлдэгдлийн тухай материалуудыг дэлгэсэн байна.

Монгол Улсын Дундговь аймгийн Дэлгэрхангай уулын өмнө бэл дэх “Яньраньшань уулын хадны бичээс” нь зүүн хойшоо нийслэл Улаанбаатараас 400 км, Дэлгэрхангай сумаас 30 км, Онгийн голоос 30 км зайтай байдаг. Чулуун гадаргын зарим хэсэг нь тэгш бус тул бичээсийн хэмжээ нь арай өөр аж. Чулуун бичээс дээр нийт 283 үгтэйгээс эрдэмтэд 244 үгийг нь олж тодорхойлсон байна.

2017 онд Өвөр Монголын их сургууль, Монгол Улсын Чингис хаан их сургууль хамтран Дундговь аймагт хээрийн шинжилгээ хийж, Дэлгэрхангай уулан дахь хятадаар бичигдсэн хадан бичээсийг “Яньраньшань уулын хадны бичээс” болохыг нотолсон нь нийгмийн анхаарлыг татсан юм. 2018 онд хоёр тал “Яньраньшань уулын хадны бичээс” болон түүнтэй холбогдох эртний үлдэгдлийг судлах төсвийн тухайд санал нэгдэж, дахинтаа хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. 2019 оны 6-7 дугаар сард хоёр сургуулийн эрдэмтэд товлосон ёсоор хээрийн шинжилгээ явуулж, хадны бичээсийн дардас, дижитал газрын зураг, хэмжилтийн зураг болон холбогдох эртний үлдэгдлийн тухай олон материал цуглуулж чадсан нь хоёр улсын хамтарсан шинжилгээний ажил тодорхой амжилтад хүрснийг харуулж байна.

Тус үзэсгэлэн Өвөр Монголын их сургуулийн Үндэстний музейд энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл