solongonews
Ян Жечи, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулганы дарга, Кубын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзжээ
2018-07-04 17:19
Ян Жечи, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулганы дарга, Кубын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзжээ.

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад  харилцааны ажлын хорооны тамгын газрын дарга  Ян Жечи Бээжин хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулганы дарга Мирослав Лайчак, Кубын КН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Кубын Үйлдвэрчний эвлэлийн  ерөнхий нарийн бичгийн дарга Улисес Гиларте нартай тус тус  уулзжээ. 

Ян Жечи, Мирослав  Лайчактай уулзах үед хэлэхдээ: саяхан  хуралдсан Төв хорооны гадаад харилцааны асуудлаарх ажлын хуралд Ши Шиньпиний  гадаад бодлогын удирдах байр суурийг тогтоосон юм. Энэ нь Хятадын дэлхийн  засаглал, НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох үндсэн зарчим, үйл ажиллагааны заавар болох юм. Өнөөгийн нөхцөл байдалд олон  улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг баримтлах бөгөөд дэлхийн энх тайван,  хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах ёстой. НҮБ идэвхтэй үүрэг  гүйцэтгэж, дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр  оруулагч, олон улсын дэг журмыг сахин хамгаалагч болж, олон орнуудтай хамтаар хүн төрөлхтний хамтын  цогцыг бүтээн байгуулахыг Хятадын тал бүрэн дэмжинэ  гэжээ. 

Мирослав Лайчак Хятадын НҮБ-ын үйл хэрэгт эерэг үүрэг гүйцэтгэснийг өндрөөр үнэлж,  Хятадын талтай олон салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ  гэжээ. 

Ян Жечи,Улисес Гилартетэй уулзах үед хэлсэн үгэнд Хятадын тал Кубын талтай  хамтаар хоёр орны удирдагчийн нийтлэг ойлголтод хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлэхэд  бэлэн байж, хоёр нам, хоёр орон Социализмыг байгуулах, улс орноо удирдах зэрэг туршлага үргэлжлэн солилцож, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр  орны харилцааны тогтвортой хөгжлийг ахиулна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл