solongonews
”Тянь Гүн-2” сансрын хөлгийн дагуулыг тойрог замд амжилттай оруулав
2016-10-23 23:07
”Тянь Гүн-2” сансрын хөлгийн дагуулыг тойрог замд амжилттай оруулав.

"Тянь Гүн-2" сансрын хөлгийн сансрын хэрэглээний системийн ерөнхий газраас сурвалжлагч мэдээлснээр, Хятадын Шинжлэх Ухааны Академийн зохион бүтээсэн "Тянь Гүн-2" сансрын хөлгийн дагуулыг 9 дүгээрсарын 15-нд уг сансрын хөлгийн сансрын лабораторийн хамт хөөргөн тойрог замд нь оруулж, 40 хоног тойрог замд ажиллуулсны дараа, 10 дугаар сарын 23-ны 7 цаг 31 минутад уг дагуулыг "Тянь Гүн-2" сансрын хөлгөөс салган тойрог замд амжилттай оруулсан байна.

Уг дагуул 47 кг жинтэй, их бага нь хэвлэх аппаратын хэмжээтэй бөгөөд тойрог замаа сайн барьж чадах, чиглэлээ өөрчлөх уян хатан шинжтэй, ажлаа ухаалаг зохицуулах зэрэг олон чадамжтай байдаг аж.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл