
Төрийн Зөвлөлийн хуралдаан 2016 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж, Ханжөү хотын Хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршилтын бүсийн анхан шатны холбогдох бодлого, удирдлагын дүрмийг сурталчиллаа. Түүнчлэн дунд, зүүн, баруун бүс нутгийн дэд бүтцийн нөхцөл сайтай, импорт, экспортын хэмжээ болон цахим худалдааны өргөн цар хүрээтэй хотуудад хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршилтын бүс байгуулна гэсэн байна.
Үүгээрээ хоёр арга хэлбэрийг сурталчилна:
Нэг. Мэдээлэл хуваалцах, онлайн банк санхүүгийн үйлчилгээ, ухаалаг логистик, цахим худалдааны итгэмжлэл, статистикийн судалгаа, сөрөг нөлөөнөөс сэргийлэх зэрэг зургаан томоохон систем.
Хоёр. Онлайн “Нэг цонх” болон онлайн бус “Ерөнхийлсөн бүс” хоёр индэр бий болгоно. Ингэснээр засаг захиргааны байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох, харилцан хяналт тавих, хуулийн дэмжлэг үзүүлэх, логистикийг нэгтгэх, банк санхүү зэрэг байгууллагууд ба үйлчилгээ үзүүлж, хил дамнасан цахим худалдааны бүс бүтээн байгуулахыг дэмжиж ажиллана.
Худалдааны Яамны статистикийн бүртгэлээр 2015 оны 1-ээс 6 дугаар сард Хятадын Хил дамнасан цахим худалдааны ерөнхий хэмжээ 20 мянган миллиард юаньд хүрчээ. Урьдчилсан төлөвлөлтөөр 2016 онд Хятадын Хил дамнасан Цахим худалдааны ерөнхий хэмжээ 65 мянган миллиард юаньд хүрэх болно. Ирээдүйд Хил дамнасан цахим худалдаа нь Хятадын импорт, экспортын худалдааг 20 хувиар нэмэгдүүлэх бөгөөд жилд дунджаар 30 хувиас дээш нэмэгдүүлнэ.
2015 онд Алибаба, Жиндүн, Байдү зэрэг интернэт үйлчилгээний компаниуд Хил дамнасан цахим худалдааны үйлчилгээг хэрэгжүүлнэ. Гуанжөү хотын Гуанбай групп, Шэньжэнь хотын Тяньхун дэлгүүрүүд ч гэсэн Хил дамнасан худалдааг туршин хэрэгжүүлснээр энэ нь Хятадын гадаад худалдааны нэгэн онцлог болсон төдийгүй гадаад худалдааг хөгжүүлэх арга замын нэг болжээ.
- Одоогоор Хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн үйлчилгээний бүсийг бүтээн байгуулах нь цаг үеийн хөгжилтэй нийцэж байна. Улсын хэмжээнд Хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх нь Ханжөү хотын цахим худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтад баттай үндэс суурь болж өгөх юм гэж Худалдааны Яамны судалгааны хүрээлэнгийн Олон улсын зах зээл судалгааны төвийн дэд дарга Бай Мин хэллээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ:
- Түгээн сурталчлах хоёр зүйлийн туршлага нь Хил дамнасан цахим худалдааны аж ахуйн нэгжид ашиг орлого авчрах болно.
Нэг. Онлайн “Нэг цонх” үйлчилгээ засгийн эрхийг цомхотгосны үндсэн дээр “Интернэт +” төсөлд хамруулах юм. Арилжаа худалдааны үйлчилгээг иргэдэд ойр, хялбар дөхөм болгож, хилээр нэвтрэхийг сайжруулан, аж ахуйн нэгжийн зарлагыг багасгаснаар өөрчлөлт шинэчлэлтэд эерэг сайнаар нөлөөлнө.
Хоёр. Банк санхүү, логистик, итгэмжлэл, сөрөг нөлөөнөөс сэргийлэх зэрэг системийг бүрдүүлнэ. Өнгөрсөн хугацааныхтай адилгүй байгууллага нэгж, орон нутаг, аж ахуйн нэгж хоорондын мэдээлэл солилцоог хэрэгжүүлж, нээлттэй, эмх замбараатай зах зээлийн систем бий болгоно.
2015 оны 3 дугаар сард Ханжөү хотын Хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршилтын бүс зөвшөөрөгдсөн нэг жил гаруйн хугацаанд энэ бүсэд цахим худалдааны 400 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлжээ. Түүнчлэн олон төрлийн худалдаа, солилцооны арга хэлбэр, шинээр буй болсон аж ахуйн нэгжүүд өрсөлдөн хөгжиж байна.
Тус туршилтын бүс сурталчилгаагаар дамжуулан олон нийтэд хүргэж болох хөгжлийн шилдэг арга хэлбэрийг дүгнэж гаргасан. Онлайн “Нэг цонх” үйлчилгээнээс бусад мэдээлэл солилцох систем, онлайн банк санхүүгийн үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйлчилгээний системийг бүтээн байгуулж, бүх улсын хил дамнасан цахим худалдааны үйлчилгээний эрүүл хөгжилд жишээ болох хөгжлийн арга хэлбэрийг бүрдүүлж өгчээ.
Ханжөү хотын хил дамнасан цахим худалдааны ерөнхий бүсийн бүтээн байгуулалтын удирдах албаны орлогч дарга Юй Чун:
- Хил дамнасан цахим худалдааны ерөнхий бүсийг өргөжүүлэх нь Төрийн Зөвлөлөөс Ханжөү хотын Хил дамнасан цахим худалдааны ерөнхий бүсийн бүтээн байгуулалтын ажлын сайн үнэлэлт болж ажилд шинэ эрч хүч болж өгсөн гэж хэлэв.
Хил дамнасан цахим худалдааны бүс байгуулах нь аж ахуйн нэгжүүдэд ашигтай. Мөн Хятадын гадаад худалдааг хөгжүүлэх арга замын нэг болно. Иймд олон аж ахуйн нэгжүүдийн зарлага багасаж, тэдэнд орлогоо нэмэгдүүлэх зах зээлийн орчин буй болгож өгнө.
- Алибаба группийн хөгжлийн байдлаас үзвэл ерөнхий туршилтын бүс нь зөвхөн туршилт юм. Энэ нь Засгийн газрын хяналт шалгалт, аж ахуйн нэгжийн хөгжлийн арга хэлбэрт өөрчлөлт гаргах болно. Бүтээн байгуулалтаас өмнөх хяналт шалгалт нь бүтээн байгуулалтын үйл явц дунд болон дараах хяналт шалгалт болж хувирсан байна. Энэ нь аж ахуйн нэгжийн хөгжлийн шинэ хөрс шороо болно гэж Албаба группийн холбогдох албаны хүн ярьсан байна.
Тэрээр үргэлжлүүлэн:
- Шинээр байгуулах Хил дамнасан цахим худалдааны ерөнхий бүс Алибаба группийн хөгжилд ач тустай. Ирээдүйд хилээр нэвтрэх, бараа бүтээгдэхүүний хяналт зэрэг үйл ажиллагааны явцад адил бус газар орны хооронд нэвтрүүлж, “Интернэт +” хөгжлийн хэлбэрийг буй болгоно. Алсаас удирдах хэлбэрээр хянан шалгаж, хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжин цахим худалдааны аж ахуйн нэгжид хөгжлийн боломж нээж өгсөн байна.
Юй Чун:
- Ирээдүйд Ханжөү хотын Хил дамнасан цахим худалдааны ерөнхий бүс Хил дамнасан цахим худалдааны B2B хэлбэрийг хүчирхэгжүүлж, аж үйлдвэрийн хөгжлийг урагшлуулна. Мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэн, үйлчилгээний түвшингээ ерөнхийд нь дээшлүүлнэ. “Нэг бүс нэг зам” стратегид үйлчилж, “Сүлжээн дээрх торгоны зам”-ыг байгуулан Хил дамнасан цахим худалдааны экологийн бүс бий болгоно. Бүх улсын Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжиж, нийт улсын хэмжээнд Хил дамнасан цахим худалдааны шинийг бүтээх төв, үйлчилгээний төв, том дата төвийг байгуулна гэжээ.
Бай Мин:
- Хятадын гадаад худалдаа хөгжлийн дарамт шахалттай энэ үед Хил дамнасан цахим худалдаа гадаад худалдааны хөгжлийн шинэ орон зайг буй болгоно. Хятад улсыг олон улсын аж үйлдвэрийн сүлжээнд хөгжлийн доод түвшний байдлыг өөрчилж, гадаад худалдааны хөгжлийг ахиулна.
Холбогдох мэргэжилтний хэлснээр Хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэн бүтээн байгуулах нь засгийн эрхээ цомхотгох, үйлчилгээгээ сайжруулах зэрэг өөрчлөлтийн чухал арга хэлбэр юм. Улмаар том жижиг аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулж, хөгжлийн шинэ хэв байдлыг дэмжинэ. Хяналт шалгалтад тодорхой хөнгөлөлт үзүүлж, ажил олголтыг нэмэгдүүлэн гадаад худалдааг шинэ хэлбэрийн хөгжилд нийцүүлж, хөгжлийн шинэ нөхцөл байдлыг буй болгоно.
