solongonews
Жүхай боомтоор орж гарах тээврийн хэрэгсэл түүхэн дээд амжилт тогтоолоо
2023-12-26 15:39
Жүхай боомтоор орж гарах тээврийн хэрэгсэл түүхэн дээд амжилт тогтоолоо

  Хонгконг-Жүхай-Макаогийн том гүүрийн Жүхайн авто замын боомтоор нэвтрэх машины урсгал 12-р сарын 25-нд түүхэн дээд амжилт тогтоов. Тус боомтоор өнгөрсөн өдрийн давхардсан тоогоор 16 мянган автомашин хилээр орж гарчээ. Энэ нь гүүр ашиглалтад орсноос хойш нэг өдөрт орж гарсан рекорд үзүүлэлт болсныг Хонгконг-Жүхай-Макаогийн том гүүрийн хилийн шалган өнгөрүүлэх цэгийн мэдээлэл харуулж байна.

 Хонгконг, Макаод олон нийтийн амралт эхэлсэн тул 23-наас 25-нд гүүрээр дамжин өнгөрөх жуулчдын тоо гурван өдөр даараалан өдөр бүр давхардсан тоогоор 100 мянга давж, нийт 308 мянган жуулчин нэвтэрсэн байна. Давхардсан тоогоор 121 мянган хүн хилээр гарч, 187 мянган хүн хилээр орж, 45.5 мянган машин шалган гаргасан байна. Үүний дотор 20.6 мянган машин хилээр гарч, 24.9 мянган машин хилээр оржээ. Эдгээр тээврийн хэрэгслээс 29 мянга нь Хонконг, Макаогийн нэг тэмдэг хадсан машин бөгөөд боомтоор нэвтэрсэн машины 64 хувийг эзэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл