solongonews
Хүн амын ногдол ашгийн талаар
2023-03-17 09:19
Хүн амын ногдол ашгийн талаар

ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр хүн амын ногдол ашгийн талаар ингэж ярилаа. 

- Хүн амын ногдол ашиг нь зөвхөн нийт тоо хэмжээнээс гадна чанар, хүн ам төдийгүй авьяас чадвараас хамаарна. Хятад улс бараг 900 сая хөдөлмөрлөх хүчтэй, шинэ ажиллах хүч жил бүр 15 саяас давж, хүний ​​нөөц арвин байгаа нь Хятадын хамгийн том давуу тал хэвээр байна.  Хамгийн гол нь Хятад улсад дээд боловсрол эзэмшиж буй хүний тоо 240 сая давж, шинээр нэмэгдсэн хөдөлмөр хүчний  боловсрол эзэмшсэн жилийн дундаж тоо 14 жил болжээ.

Хятад улсын “Хүн амын ногдол ашиг” арилаагүй, харин “Авьяас чадвартнуудын ногдол ашиг” хэлбэржиж, хөгжлийн эрч хүчтэй хэвээр байна гэж хэлж болно.  Мэдээж хүн амын өсөлт, бууралтаас үүдэн гарч болох асуудлуудад гүн гүнзгий дүн шинжилгээ, судалгаа, дүгнэлт хийж, идэвхтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл