Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн байнгын хуралдааныг даргалж, үндэсний хэмжээний эдийн засаг, технологийн хөгжлийн бүсүүдийн инновацын хүчин чадавхыг дээшлүүлж, өөрчлөлт нээлтийн шинэ “өндөрлөг”-ийг бий болгох тухай судалж, ажлын байршуулалт хийсэн бөгөөд интеграл схем болон программ хангамжийн аж аж ахуйн нэгжийн орлогын татварт хөнгөлөлт үзүүлэхээр дамжин гадаад дотоодын хөрөнгийг татаж, мэдээлэл холбооны салбарын хөгжлийг ахиулах шийдвэр гаргажээ.
Хурлаар заахдаа, өдгөө үндэсний хэмжээний эдийн засгийн нээлттэй хөгжлийн 219 бүс ажиллаж, үйлдвэрлэлийн нийт хэмжээ, санхүүгийн орлого нь үндэсний нийт хэмжээний 10 орчим хувийг эзэлж, импорт, экспортын худалдаа, гадаадын хөрөнгийг ашиглаж байгаа хэмжээ нь 20 орчим хувьтай байж, эрхлэлтийн гол гол үзүүлэлтүүдийн өсөлтийн хурд нь үндэсний дундаж түвшнээс давсан бөгөөд хөгжлийн асар их нөөц боломжтой байгаа юм. Тиймээс намын төв хороо, төрийн зөвлөлийн ажлын байршуулалтын дагуу, үндэсний хэмжээний эдийн засгийн нээлттэй хөгжлийн бүсүүдийн инновацын хүчин чадавхыг дээшлүүлж, зах зээлийн амьжиргааны хүчинд сэдэлт өгч, нээлттэй хөгжлийн бүсүүдийг эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч, чансаатай хөгжлийн гол хүчин болгон хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хурлаар мөн интеграл схем үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон холбогдох төслүүдэд “үйл ажиллагаа явуулсан эхний хоёр жил татвараас чөлөөлөх, гурав, дөрөв, тавдагч жил татварын тал хувийг нь хөнгөлөх” буюу “ үйл ажиллагаа явуулсан эхний таван жил татвараас чөлөөлж, зургаагаас арав дахь жилүүдэд татварын тал хувийг нь хөнгөлөх” бодлого хэрэгжүүлсэн үндсэн дээр, уг салбарын зураг төлөвлөгөө, программ хангамжийн аж ахуйн нэгжүүдэд үргэлжлэн 2011 онд нийтэлсэн “Программ хангамж болон интеграл схемийн салбарын хөгжлийг цаашид ахиулах тухай төрийн зөвлөлийн хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний тухай мэдэгдэл”-д дурдсан хөнгөлөлттэй бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлнэ. 2018 оны орлогын татварыг төлүүлэхдээ ч дээрх тогтоолыг мөрдөх хэрэгтэй. Түүнчлэн холбогдох байгууллага нэгж эдгээр салбарын цаашдын улам чансаатай хөгжлийг дэмжих бодлогыг шуурхай судалж боловсруулах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргажээ.
