2020 оны Хятад улсын боксын эмэгтэй аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 17-ноос 22-ны өдрийг болтол Хэбэй мужийн Чянь-Ань хотод болж, тэмцээнд Хятад улсын 37 төлөөлөгчийн багийн 193 тамирчин оролцов.
Өвөр Монголоос нийт 13 тамирчин томилон тэмцээнд оролцуулж, эцсийн дүнд 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль, 1 тавдугаар байр авч шилдэг амжилт тогтоожээ. Тодруулбал: Личянь, Ян Шяоли нар 75 кг, + 81 кг ангилалд тэргүүн байр, Ян Лю 69 кг ангилалд хоёрдугаар байр, Же Ян, Удвал нар 75 кг, 81 кг ангилалд гуравдугаар байранд оржээ.
Жао Даньдань 54 кг ангилалд тавдугаар байранд орлоо. Нийт 11 тамирчин аварга шалгаруулах тэмцээний эрхийг авч, Хатанбаатар шилдэг дасгалжуулагчийн яруу алдрын цол хүртсэн бол Өвөр Монголын төлөөлөгчийн баг спортын наадмын ёс суртахууны үлгэр дуурайлын шагналыг хүртэв.
