solongonews
Дэлхийн залуучуудын хөгжлийн форум долдугаар сарын 21-нд нээлтээ хийнэ
2022-07-19 21:45
Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооноос мэдээлснээр, Дэлхийн залуучуудын хөгжлийн форум долдугаар сарын 21-23-ны хооронд онлайн болон оффлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралд дэлхийн 100 гаруй орны 2000 орчим залуучуудын төлөөлөл оролцох юм байна.

   Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооноос мэдээлснээр, Дэлхийн залуучуудын хөгжлийн форум долдугаар сарын 21-наас 23-ны хооронд онлайн болон оффлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралд дэлхийн 100 гаруй орны 2000 орчим залуучуудын төлөөлөл оролцох ажээ.

“Залуучуудын хөгжлийг дэмжиж, хамтарсан ирээдүйг бий болгох” уриан дор зохион байгуулагдах буй тус форум нь “Хөдөлмөр эрхлэлт ба бизнес эрхлэлт”, “Уур амьсгалын өөрчлөлт ба ногоон хөгжил”, “Дижитал эдийн засаг”, “Хүртээмжтэй, тэгш чанартай боловсрол” гэсэн дөрвөн дэд сэдвийг дэвшүүлсэн, нэг нэгдсэн хуралдаан, дөрвөн сэдэвчилсэн форум болно. Үүнд Бээжин бол форумын гол газар бөгөөд Шанхай, Гуанжөү, Ханжөү, Нанжин зэрэг газруудад оффлайн талбайг байгуулжээ. Форумын үеэр Хятад, гадаадын зочид төлөөлөгч нар илтгэл тавьж, дугуй ширээний ярилцлага хийх, кейс хуваалцах, онлайн хэлэлцүүлэг зэргээр туршлага солилцож, хамтын ажиллагааны талаар ярилцах болно.

    Тус форумаар “Залуучуудын хөгжлийг нэн тэргүүнд тавих олон улсын санаачилга”-г гаргаж, “Дэлхийн залуучуудын хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулна гэж мэдээлэв. Дэлхийн залуучуудын хөгжлийн форумыг  зохион байгуулах хороог хариуцсан хүн хэлэхдээ, энэхүү форум нь залуучуудын хөгжил, дэлхийн хөгжлийг ахиулж, бүс нутаг дамнасан, салбар хоорондын солилцоо хамтын ажиллагааны платформыг идэвхтэй байгуулж, Олон улсын байгууллага, төрийн байгууллага, залуучуудын байгууллага, залуучуудын манлайлагч болон нийгмийн бүхий л салбарыг хамарсан дэлхийн хөгжлийн түншлэлийг бий болгохыг эрмэлзэж, дэлхийн энх тайван, хөгжил, эв нэгдэл, дэвшлийн гол сэдвийг дуулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн өргөн хүчээ цуглуулах юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл