
Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний III яармаг 04-р сарын 10-наас 15-ны өдрүүдэд Хайнань аралд боллоо. Уг яармагт оролцсон Италийн бизнесмен М.Огнибени хэлэхдээ, би Хятад улсыг сонирхдог, энд хөгжлийн боломж их байдаг гэж сэтгүүлчид хандан хэллээ.
Түүн шиг Хятадын зах зээлийг сонирхдог гадаадын бизнесмен олон бий. Энэ яармаг гэхэд 60 гаруй улс орон бүс нутгийн хэрэглээний брэнд болсон 4000 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн байна. 6 хоногийн хугацаанд шинэ бүтээгдэхүүн, брэнд бүтээгдэхүүнийг нэгэн заалд дэлгэн үзүүлж, үзэгчид, худалдан авагч олноор цугларсан байна.
Бид гуравдах удаагаа Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний яармагт оролцож байна. Өнгөрөгч удаагийн яармагт сайн үр дүнтэй ажилласан шүү. Энэ удаа бид хоёр загварын бугуйн цагаа олны өмнө анх дэлгэн худалдаж байгаа юм. Яармаг нээгдэнгүүт худалдан авагчид олноор ирсэн. Хятадын зах зээлийн эрэлт асар их юм гэж Швейцарын ROMAGO брэндийн цагийн Ази Номхон далайн бүсийн үйл хэрэг хариуцсан захирал Цай Зүнфү хэлсэн байна.
Өнөө Хятад улс дэлхийн хоёрдугаар том бараа бүтээгдэхүүний хэрэглээний зах бөгөөд жижиглэнгийн цахим худалдааны хамгийн том зах байж, хэрэглээний зардал нь ДНБ-нд эзлэх харьцал 12 жил дараалан 50 хувиас дээш байна. Ноднин жилийн сүүлчээр болсон ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын зөвлөгөөнөөр улсын дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, хэрэглээг сэргээж нэмэгдүүлэхийг тэргүүн байранд тавих шаардлага дэвшүүлсэн юм. Энэ оны нэгдүгээр улиралд Хятадын хэрэглээний зах тогтвортой сэргэж, гуравдугаар сар гэхэд жижиглэнгийн худалдааны үзүүлэлт 50.6 хувьд хүрсэн байна. Энэ нь олон орны аж ахуйн нэгжид Хятадын зах зээлд орох нэн их боломж олгосон байна.
Сүүлийн жилүүдэд, Хятадын хэрэглээг шат өгсөж, хэрэглээний инновац нь уг яармагийн титэм үг болсон байна. Японы худалдааг хөгжүүлэх байгууллагын Гуанжөүд суугаа төлөөлөгч Окада Еил хэлэхдээ, энэ онд Японы аж ахуйн нэгжүүд хамгийн өргөн цар хүрээтэйгээр уг яармагт оролцсон. Хятадчуудын амьдрал сайжрахыг дагалдан Хятадын хэрэглээний зах зээл хөгжлийн их орон зайтай болсон гэжээ. Чансаатай бараа бүтээгдэхүүнээр хангахаас гадна аж ахуйн нэгжүүд Хятадын хэрэглэгчдэд хэрэглээ, амьдралын шинэ арга хэлбэр хангах хэрэгтэй гэж Италийн гадаад худалдааны зөвлөлийн Хятад дахь үйл хэргийг зохицуулагч Гианпаоло Бруно үзсэн байна.
Гадаадын олон аж ахуйн нэгжүүдэд авч хэлбэл, Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний яармаг нь бүтээгдэхүүнээ танилцуулах тавцан төдий биш ирээдүйгээ нээх боломж болж байгаа юм. 2021 онд анхны яармаг ажиллаж эхэлснээр олон улсын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд Хайнань аралд үйлдвэр байгуулан Хайнаний олон улсын аялал жуулчлалын хэрэглээний төвийн байгуулалтад гар бие оролцож эхэлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд авч хэлбэл Хятад улсын нээлттэй багтаамжтай бизнесийн орчин, Хайнаний чөлөөт худалдааны бүсийн байгуулалт нь хөгжлийн боломж болох юм.
04-р сарын 15-нд Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний III яармаг өндөрлөж, Хятадын импорт экспортын 133-р яармаг нээлтээ хийсэн байна. Олон улсын үзэсгэлэн худалдаа шил даран ажиллаж, Хятад улс үйлдлээрээ Хятадын зах зээлийг дэлхийн зах зээл болгож, зах зээлээ хуваалцан, олны хүртээл болгох гэсэн амлалтаа биелүүлж байна. Тогтворгүй дэлхий ертөнцөд Хятад улсын тогтвортой чанар нь дэлхийн энх тайван хөгжилд тулгуур болж байна.
