Олон улсын валютын сангийн Хятад дахь төлөөлөгчийн газар болон Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан Дэлхийн эдийн засгийн байдлын тайлангийн хурал 02-р сарын 16-ны өдөр Бээжинд болов. Уулзалтад оролцож буй мэргэжилтнүүд, эрдэмтэд дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал зэрэг сэдвээр санал бодлоо хуваалцаж, өнөөгийн дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа ч тодорхойгүй олон асуудал байсаар байна гэж үзэж, олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг дэмжих, чөлөөт худалдааг дэмжих, дэлхийн эдийн засгийн засаглалын хамтран ажиллагааг бэхжүүлэхийг илэрхийлэв.
ОУВС-гийн Хятад дахь төлөөлөгч Стивен Барнетт хурал дээр хэлэхдээ "Хятадын эдийн засгийн хүчтэй өсөлт нь асар их нөлөө үзүүлж, Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болно. ОУВС удалгүй "Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайлан"-ны шинэчилсэн мэдээг нийтэлж, Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг оновчтой болгож, зохицуулалт хийх зэрэг хүчин зүйлүүд нь Хятад улс болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг сайжруулна гэж үзэж байна" гэв.
