ӨМӨЗО-ны боловсон хүчин, нийгмийн баталгааны танхимаас мэдээлснээр, Өвөр Монгол энэ онд их дээд сургууль төгссөн 5000 төгсөгчдийг элсүүлж хороолол дүүрэгт сайн дурын үйлчилгээ хангуулж, улмаар их дээд сургуулиудын төгсөгчдийг үндсэн шатанд ажиллахыг дэмжинэ гэжээ.

Хороолол дүүрэгт сайн дурын үйлчилгээ үзүүлэх төгсөгчид гол төлөв үндсэн шатны сум тосгон, суурингийн гудамж зэрэг холбогдох байгууллага нэгжээр очиж, боловсон хүчин, нийгмийн баталгаа, хууль дүрмийг таниулж сурталчлах сайн дурын үйлчилгээ, хороолол дүүргийн засаглал, хороолол дүүргийн мансууруулах бодистой тэмцэх зэрэг иргэдийн амьжиргаанд нягт холбогдсон салбарын ажилд гар бие оролцох болно. Үүнд, үйлчилгээний хугацаа нь 2 жил бол энэхүү хугацаанд 1500 юанийн нөхөн олговор олгож, мөн жил бүр 1200 юанийн замын хөдөлгөөний нөхөн олговор хүртээх юм байна.
Мөн төгсөгчид сайн дурын үйлчилгээ үзүүлэх газар нутагтаа төрийн албан хаагчийн шалгалт болон байгууллага нэгж ажилд авах нээлттэй шалгалтад оролцвол аймаг хот, хошуу суурингийн цагаач иргэдийн тоонд багтааж, нутаг усаар нь ялгалгүй, шударга өрсөлдөх боломж олгох юм байна.
