Манжуур боомтын 8-р сарын 1-ний тоо баримтаар 2017 оны эхний хагас жилд ӨМӨЗО-ны аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам" дагуух орнуудад импортолж, экспортолсон хэмжээ 31 тэрбум 830 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 40.3 хувиар нэмэгдсэн.
2017 оны эхний хагас жилд Өвөр Монголын аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам" дагуух орнуудад 2871 төрлийн бараа бүтээгдэхүүн импортолж, экспортолсон бөгөөд холбогдох аж ахуйн нэгжийн олонх нь иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгж байлаа.
Худалдааны түншийн хувьд Азийн Нэг бүс нэг зам дагуух улс орон бүс нутагт импортолж, экспортолсон хэмжээ эхний байранд орж байна. Үүнд, Монгол, Орос хоёр орон нь худалдааны гол түнш байж, Нэг бүс нэг зам дагуух Африкийн орон бүс нутгууд багтсан байна.
Эдгээр худалдааны 50 хувь нь хилийн жижиг худалдаа ба бусад нь татварын хөнгөлөлттэй агуулах, аялал жуулчлалын бараа таваар, түүхийн эд импортлох зэрэг байна. /Орчуулсан: БААТАР/
