solongonews
Шинжлэх ухааны урин хавар
2019-10-15 16:07
Шинжлэх ухааны урин хавар

1978 оны 03-р сарын 18-наас 31-ний өдрүүдэд Хятад улсын шинжлэх ухааны их хурал Бээжинд хуралдаж, 6000 гаруй төлөөлөгч хуралд оролцсон байна. Энэ удаагийн хурлаас “1978-1985 оны бүх улсын шинжлэх ухаан техник мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл”-ийг баталж, тэргүүний 826 хамт олон, шинжлэх ухаан техник мэргэжлийн 1192  тэргүүний ажилтныг шагнасан байна.

Дэн Шяопин их хурлын нээлтийн ёслол дээр чухал яриа тавьж, шинжлэх ухаан техник мэргэжлийн хөгжлийн онолын зөв бурууг тодорхойлж, хүмүүсийн үзэл бодлыг  чөлөөлсөн байна.

Их хурлын төгсгөлд Хятад улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Гүө Мөрүө: - Шинжлэх ухааны урин хавар” сэдэвт илтгэл тавьсан байна. Тэрээр шинжлэх ухааны ажилтнууд Хятадын үндэстэн “Аварга бүтээл”-ийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, “Энэхүү агуу их түүхэн аварга бүтээлийг хязгаартай цаасан дээр бичих төдий биш, харин хязгааргүй сансар орчлонд бичих хэрэгтэй” гэлээ.

Тус хурал шинжлэх ухаан техник мэргэжлийн ажлыг зөв жолоодох үзэл санааг тогтоож, Хятад улсын шинжлэх ухаан техник мэргэжлийн хөгжлийн түүхэнд хөшөө босголоо.

 


 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл