solongonews
Жинкан татаал Хятадын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байна
2023-02-16 17:52
Жинкан татаал Хятадын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байна.

Жинкан татаал голын Жянсү мужийн Сучян хотын хэсэгт усан тээврийн онгоцууд завгүй ажилласаар байна. Олон зуун жилийн турш Хятадын өмнө умард хэсгийг усан тээврээр холбож, эдийн засгийн "Лугшуун судас" болсон Жинкан татаал гол өнөөдөр ч Хятадын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байна.

Жинкан татаал гол нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гурван их татаал голын нэг. 1794 км замыг туулдаг.  Уг татаал голыг Ханжөүгээс Бээжинд татаж авчрах ажил МЭӨ 486 оноос МЭ 1293 он хүртэл үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь нийслэл Бээжин хот, өмнөдийн Жэжян мужийн Ханжөү хотуудын хооронд усан онгоц зорчих боломжтой болсон юм. Барилга бүтээн байгуулалтын ажил үе үеийн төрт улсуудыг дамжин 1779 жил үргэлжилсэн гэдэг. Тан улсын Сүй Янди хааны үед энэ ажил хамгийн эрчтэй явагджээ. Одоо ч хэвийн урсгалтай энэ татаал Хятадын усан зам тээврийг нийтдээ 900 гаруй км хэмнэсэн тухайн үеийн гайхамшигтай шийдэл юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл