Ши Жиньпин Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзав
2017-09-04 22:00
9 дүгээр сарын 4-ний өдөр Шя Мэньд Хятад улсын дарга Ши Жиньпин шинэ зах зээлтэй орнууд хийгээд хөгжиж буй орнуудын яриа хэлцэлд оролцохоор ирсэн Мексикийн Ерөнхийлөгч Пенатай уулзав.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Сүүлийн жилүүдэд Хятад, Мексикийн харилцаанд бүх талын хамтын ажиллагааны шинэ байдал илрэв. Хоёр орны засгийн газрын салбарууд, хууль тогтоох байгууллага, цэрэг арми зэрэг талаар нягт солилцоо уялдаагаа хэвээр хадгалав. Хоёр тал газрын тос, байгалийн хий, цахилгаан холбоо, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаар томоохон төслүүд бүрдүүлж, цэвэр эрчим хүч, боловсруулах үйлдвэр, иргэний шууд нислэг зэрэг салбарын хамтын ажиллагаагаар маш олон амжилт олов. Хятад Мексик дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож буй үеэр, өрнөн хөгжсөн хоёр орны харилцаа илүү бодит амжилт олоод байна гэжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
