- Манай компани Шилийнгол аймгийн экологийн мах махан бүтээгдэхүүнийг боловсруулснаас хойш интернэт, дэлгүүр зэргээр дамжуулан Өвөр Монголын бүхий л хот, цаашлаад Бээжин, Шанхай, Шэнь Жэнь, Чөндү, Жөнжөү, Ши Ань зэрэг хотод борлуулдаг. Хонь үхрийн махан бүтээгдэхүүн 100 гаруй төрөл бөгөөд жилд 200-300 мянган хонь боловсруулан борлуулж, жилийн борлуулалтын орлого 100 сая юанийг давж байна гэж Эрдэнэ хонины үйлсийн компанийн ажилтан Юунган танилцуулахын зэрэгцээ биднийг хонь үхрийн махны тусгай борлуулалтын дэлгүүртээ дагуулж очлоо.
Дэлгүүр нь 30 гаруй кв метр талбайтай, хонины гуяны мах, богтос чөмөг, хүзүүний мах, нурууны яс, хавирга зэргээр ялгасан бүтээгдэхүүнээ 4 том хөлдөөгчид хадгалж, нэг кг нь 63 юань, 2 кг нь 99 юань гэж тодорхой бичээстэй бөгөөд махны өнгөнөөс шинэ мах гэдгийг нь хараад л мэдэж болно.Хана дагуулж Өвөр Монголын онцгой гаралт болох хурууд, өрөм, зөөхий, саалийн /нэрмэл/ архи зэрэг бүтээгдэхүүнийг дүүртэл өрсөн байв.
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО мал аж ахуй тариалангийн бүтцээ тохируулж тооны нэмэгдлээс чанарын дэвшил зүг өөрчлөх ажлыг ахиулж, газар нутгийн нэртэй брэндийг бүтээх, малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнд брэндийн эрх олгон гэрчлэх тогтолцоог төгөлдөржүүлж байна. Мөн брэндийн хамгаалалтыг чангатгах зэрэг олон арга хэмжээгээр дамжин Өвөр Монголын чанар сайтай экологийн бүтээгдэхүүний брэндийг цогц болгов.Эрдэнэ хонины үйлсийн ХК нь ард түмний итгэлтэй аж ахуй нэгжийн нэг болсны хувьд брэнд бүтээх ажлыг чухалчилсаар иржээ.
“Эрдэнэ” брэндийг 1996 онд бүртгүүлж, 2004 онд Өвөр Монголын Эрдэнэ хонины үйлсийн ХК байгуулагджээ. Үхэр хонь тэжээх, мах боловсруулах, идээний аж үйлдвэрлэл эрхлэх, брэнд бүтээх, сүлжээ борлуулалтын үйлдвэрийг эрхэлж байгаа орчин үеийн идээний аж үйлдвэрийн сүлжээний компани болсон билээ. 2015 онд “Эрдэнэ хонины үйлс” нь “Хятадын хонины махны арван том брэнд”-ээр нэрлэгджээ. Мү И Бао цахим худалдааны тавцанг үүсгэн байгуулж, “Интернэт +” экологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба боловсруулах, гадагш борлуулах ажлыг нэг цогц болгосон байна.Үйлдвэрлэлийн материал нь цэвэр байгалийн гаралтай бөгөөд борлуулалт зэрэгтээ орчин үеийн арга барилаар ажиллаж хол ойрдоо нэр нөлөөтэй идээ ундааны 20 сүлжээ дэлгүүр, махны борлуулалтын 15 тусгай дэлгүүртэй болон хөгжиж, жилийн борлуулалтын ерөнхий өртөг 450 сая юань хүрчээ.
- Эрдэнэ махны дэлгүүрээс хонины мах худалдаж авахдаа хонины гуяны махны уутан дээрх QR кодыг гар утсаараа уншуулж үзэхэд “Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны хонь, иргэний мах, бохирдолгүй, үйлдвэрлэсэн газар Шилийнхот, үйлдвэрлэгчийн нэр Туяа, 2016 онд зах зээл дээр гарлаа гэсэн нарийн мэдээлэл гарч байсан хэмээн Хөххотын иргэн Жан Шиньюань бэлчээрийн хонины махыг худалдаж авсандаа сэтгэл хангалуун байлаа.
Эрдэнэ хонины үйлсийн ХК мал аж ахуй тариалангийн аж үйлдвэрийн манлайлагч аж ахуй нэгжийн хувьд Өвөр Монголд анх үйлдвэрлэлийн бүхий л явцын чанар аюулгүй байдлын системийг байгуулж, хэрэглэгчдэд сэтгэл амар бохирдолгүй бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна.
Брэнд нь бүтээгдэхүүн болон аж ахуй нэгжийн гол өртгийн илрэл бөгөөд чанар чансаа, итгэл хүндийн баталгаа юм. ӨМӨЗО 2014 оноос эхлэн Шилийнгол аймаг болон Хөлөнбуйр хотод 1 сая бэлчээрийн хонийг мөрдөх “цахим ээмэг”-ний туршилтын чигийн ажлыг явуулж, малын махны ирэлтийг шалган үзэж, хяналтын системийг байгуулж, жил гаруйн хугацаанд туршилтын чиг дэх бэлчээрт малласан 80 мянган хонь болон 4000 үхэрт “цахим ээмэг” зүүлгэж, малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний“үйлдвэрлэлийн бүхий л явцад тэмдэглэлтэй, гүйлгээний хандлагыг мэдэх, чанар чансааг мөрдөх, хариуцлагыг ялган тогтоох” гээд бүгдийг баталж, тал нутгийн брэндийг хамгаалан хөгжүүлэхэд түлхүүнөлөөүзүүлжээ.
Экологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж боловсруулах нь аж ахуй нэгжийн зах зээлийн өрсөлдөх хүч болон хэрэглэгчдийн итгэлийг олох хамгийн том “брэнд”, хамгийн сайн“зар сурталчилгаа”билээ.
20 жилийн дотор Эрдэнэ хонинийүйлсийн ХК-ийн хамт олон өөрийн хүчин зүтгэлдээ түшиглэн “Эрдэнэ” брэнд болгон цогцоллоо. 20 жилийн турш тэд махны чанарыг батлахын зэрэгцээ хэрэглэгчдийн дунд экологийн, аюулгүйн байдал, шинэ соргог бүтээгдэхүүнийг хангасаар ирлээ.
Сэтгүүлчийн үг:
ӨМӨЗО-ны Х удаагийн Намын Төлөөлөгчдийн Их Хурлаар мал аж ахуй тариалангийн бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулж, экологийн мал аж ахуй тариалан, үр ашигтай мал аж ахуй тариаланг хөгжүүлж, малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний чанар чансаа аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатган, экологийн шилдэг малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний брэндийг бүтээх хэрэгтэй гэж шаардсан байна. 2016 оны сүүл болоход ӨМӨЗО-д Хятадын малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний нэртэй брэнд 70 болон нэмэгджээ. Мөн малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулдаг 1907 аж ахуй нэгжийн жилийн борлуулалтын орлого нь 500 сая юанийг давжээ. Өнгөрсөн онд 439.85 тэрбум юанийн борлуулалтын орлого бүтээж, Өвөр Монголын хэмжээнд малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах хэмжээ 60.9 хувьд хүрчээ.Махны аж үйлдвэрээс гадна ӨМӨЗО-ны И Ли, Мөн Ню, Ордос зэрэг нэртэй брэнд нь Хятад улсын дотоод тэрчлэн дэлхийн зах зээлд ч нэр алдартай болж, ямааны ноолуур болон ямааны ноолуурын үйлдвэрлэл гадаадад гаргаж байгаа хэмжээгээр хамгийн их таваар болсон билээ.
Бүртгэлээр Өвөр Монголын хэмжээнд экологийн, органик, аюулгүй бүтээгдэхүүнээр гэрчлэгдсэн 1743 төрлийн малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнтэй болж, хөдөө аж ахуйн яамаар дамжин гэрчлэгдсэн органик идээний жилийн гаралтын хэмжээ 4.3саяыг даваад бүх улсад тэргүүлж байна.Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний брэндийг хамтран байгуулах, аж ахуй нэгжийн бүтцийг шилдэг болгох, зах зээлийн нээлтийг ахиулах, брэндийн нөлөөг өргөтгөх, шинжлэх ухаан мэргэжлийн шинийг санаачлах хэлбэрийг өөрчилж зэрэг дэвшүүлэх зэрэг олон олон арга бодлого авсан юм. Малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн хэлбэрийг өөрчилж зэрэг дэвшүүлэхийг ахиулахын төлөөӨМӨЗО брэндийгбүтээжээ. Ингээд Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг том хотод малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний газар нээхийн хамт Өвөр Монголын дотор гаднах хамрагдах бүхий үзэсгэлэнгийн тавцанг ашиглан Өвөр Монголынхоо шилдэг нэртэй малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, гадагш ухуулан танилцуулах ба гаднынхантай хамтын ажиллагаа өрнүүлж, Өвөр Монголын бүтээгдэхүүний “гадагш гарах” талыг ахиулж байна.
Дөрөв дэх удаагийн Хятад•Өвөр Монголын экологийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайд 31.68 сая юанийн арилжаа наймаа хийгдэж, 156 сая юанийн захиалга борлуулалтын гэрээ байгуулсан ажээ.
