solongonews
2018 онд Өвөр Монголоор дамжсан Хятад-Европын галт тэрэг 30 хувиар нэмэгдэв
2019-01-21 22:49
2018 онд Өвөр Монголоор дамжсан Хятад-Европын галт тэрэг 30 хувиар нэмэгдэв.

    2018 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны хилээр орж гарсан Хятад-Европын галт тэрэг өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар өсч,  Хятад болон Ази-Европын орнуудын хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа улмаар өргөжсөнийг харуулж байгаа аж.

     Хятад улс нь баруун, дунд, зүүн гурван Хятад-Европын төмөр замын тээвэрлэлтийн шугам бөгөөд баруун шугам нь Шиньжяны Рашаан боомоор хил гарч, Казахстанаар өнгөрч, ОХУ-ын Сибирийн төмөр замтай холбогдсон байдаг. Дунд шугам нь Өвөр Монголын Эрээн боомтоор хил гарч, Монгол Улсаар өнгөрч, ОХУ-ын Сибирийн төмөр замтай холбогдсон байдаг. Зүүн шугам нь Өвөр Монголын Манжуур боомтоор хил гарч, ОХУ-ын Сибирийн төмөр замтай Европын олон улсад нэвтэрдэг.

    2018 онд 2853 Хятад-Европын галт тэрэг Өвөр Монголын Эрээн, Манжуур боомтоор орж гарч, өнгөрсөн оны мөн үеэс 34.2 хувиар нэмэгдсэн байна. Стандарт чингэлэг ачаа 193 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29.1 хувиар өсч, барааны өртөг 11.51 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28.8 хувиар өссөн байна.

    Манжуур боомтоор орж гарах Хятад-Европын галт тэрэг нь хувцас, электрон хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг голлон экспортолж байгаа бол модон материал, авто сэлбэг зэргийг импортлохоор голлож байдаг. Хятад, Монголын эх газрын хамгийн том боомт болох Эрээн боомтоор орж гарах Хятад-Европын галт тэрэг 27 болж, голдуу Герман улс, Польш улс, ОХУ зэрэг улс оронд хүрч, хувцас, тоглоом, электрон бараа бүтээгдэхүүн, нарийн багаж зэргийг тээвэрлэж байгаа аж.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл