“Энд гайхалтай юм! Энэ тосгон хэрхэн хөгжсөн юм бол?”
”Би ирэхдээ явахыг хүсэхгүй, бас энд тосгоны хүн болохыг хүсч байна.”
"Хятад дахь гадаадын сурвалжлагчид Юньнань руу аялахуй" сэдэвт ярилцлагын арга хэмжээний сурвалжлагчид 05-р сарын 19-нд Юүши хотын Хунта дүүрэгт хүрэлцэн ирж, "Юннан дахь нэгдүгээр тосгон" гэсэн нэрийдэлтэй Да-Ин гудамжинд зочиллоо.

Да-Ин гудамж бол өөрчлөлт шинэчлэл эхлэхээс өмнө алдарт "Таван хэцүү тосгон"-оор нэрлэгдэж хоол унд идэхэд ч хүндрэлтэй, ус уух, орон байшинд суурших хэцүү, зам гудамж муу, эхнэр авахад амаргүй байжээ. Харин одоо бол бага насны хүүхдүүдэд боловсрол олгох, өндөр настнуудад дэмжлэг, өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж, сул дорой хүмүүст дэмжлэг үзүүлэх аз жаргалтай олон нийтийн дүүрэг болсон. Сэтгүүлчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөж байгаа зүйл бол "Өнөөдөр тосгоны ийм сайхан амьдрал яаж бүтсэн бэ?" гэдэг асуулт.
Да-Ин гудамжны олон нийтийн дүүргийн намын салбарын нарийн бичгийн дарга Янь Вэй:
- 1980-ээд оноос өөрчлөлт шинэчлэлийн дагуу олон нийтийн дүүргийн намын салбар байгууллагын удирдлага дор тосгоныхон боломжоо ашиглаж, шинийг санаачлахаар зориглон, хамтын аж ахуйгаа идэвхтэй хөгжүүлэн бэхжүүлж, хоёрдогч, гуравдагч салбаруудаа бүх талаар хөгжүүлэв. Улмаар оршин суугчдын нийтлэг хөгжил цэцэглэлтийн замд орж, байгаль орчныг экологижуулах, аж үйлдвэрийн шинэчлэл, хөдөөгийн хотжилтыг хэрэгжүүлсэн байна. 1992 онд тосгоны эдийн засгийн орлого 100 сая юаниас давж, Юүши хотын анхны 100 сая юаний тосгон болжээ. Да-Ин олон нийтийн дүүрэг 1985, 2012 онуудад орон сууцны засварын ажил, нэг хүнд ногдох талбайн хэмжээг 8 метр квадратаас 80 метр квадрат болгож нэмэгдүүлжээ. Олон нийтийн дүүргийн оршин суугчид хуучин байшингийн талбайг ижил талбайтай шинэ байшингаар сольж болно. Мөн илүүдэл талбайг метр квадратыг нь 1300 юаниар нөхөх болно.

Пакистаны Associated Press агентлагийн сурвалжлагч ASGHAR MUHAMMAD:
- Би Хятадад олон хөдөө орон нутагт очиж ярилцлага хийсэн. Ялангуяа Шиньжян, Ганьсү мужийн хөдөө орон нутгуудад очиж ойлголт авсан. Хамгийн гүнзгий мэдрэмж бол хэсэг хугацааны дараа хуучин газарт зочлохдоо үргэлж шинэ өөрчлөлтүүд гарч ирдэг. Өнөөдөр би Да-Ин гудамжны олон нийтийн дүүрэгт хүрч ирлээ. Энэ нь ‘Хятадын хөдөө орон нутаг’-ийн тухай миний ойлголтыг дахин сэргээв. Эндхийн тосгоны оршин суугчид тайван, сэтгэл хангалуун ажиллаж амьдардаг бөгөөд экологийн орчин нь маш үзэсгэлэнтэй. Энэ бол Хятадын хөдөө тосгоны сэргэлт юм.


