2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Хятад, Монгол, Солонгосын Олон улсын өсвөр насны хүүхэд залуучуудын тайкондогийн 2 дахь удаагийн тэмцээн Эрээн хотод боллоо. Тэмцээнийг Эрээн хотын Соёл биеийн тамир хэвлэл мэдээлэл, Радио Телевиз товчоо, Хятад улсын тайкондогийн ордны холбооноос санаачлан зохион байгуулж, Хятад улсын тайкондогийн нийгэмлэгийн боловсролын төвийн сургууль, Хятад улсын Хайчюнь холбооны клуб зэрэг байгууллага нэгж хамтран зохион байгуулсан байна.


Энэ удаагийн тэмцээнд Хятад улсын Шаньши мужийн Тайюань хот болон Да Түн хотын 160 гаруй тамирчид оролцсон бол Монгол Улсаас Харцага дэвжээ баг, Замын-Үүд баг, Ирээдүй монгол багийн 50 гаруй тамирчид, Солонгос улсаас 12 тамирчид оролцсон байна.

Хоёр өдөр ширүүн өрсөлдөж, Монгол Улсын төлөөлөгчдийн баг 28 алт, 17 мөнгө, 13 хүрэл медалийн эзэн болж тэргүүн байранд орж, Эрээн хотын Ази Европын тайкондогийн клуб 12 алт, 15 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн болж хоёрдугаар байранд орсон бол Шанши мужийн Тай Юань хотын төлөөлөгчдийн баг 7 алт, 10 мөнгө, 11 хүрэл медалийн эзэн болж гуравдугаар байранд орсон байна.
Хятад, Монгол, Солонгосын өсвөр насны хүүхэд залуучуудын ур чадварыг шалгах, харилцан суралцах, туршлага солилцох чухал их ач холбогдолтой тэмцээн болж өнгөрлөө.

