АНУ-ын үйлдлээс үл хамааран Хятадын тал өөрийн мөрөөрөө хөгжиж, улс орны язгуур эрх ашиг, ард түмний үндсэн ашиг сонирхоо хамгаалан, чөлөөт худалдаа болон олон талт механизмыг дэмжсээр байх болно.
Нэг. АНУ-ын нэмэлт татвар авах гэж байгаа Хятадын 200 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний олонх нь Хятадад ямар ч нөлөө хохирол болохгүй, харин Америкийн хэрэглэгчдэд маш их хохирол учруулна. АНУ-ын Бизнесийн холбоо, Үндэсний жижиглэн худалдааны холбоо, мэдээ технологийн нийгэмлэг зэрэг байгууллага болон хувь хүн засгийн газрынхаа энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.
Хоёр. Хятад улс 08-р сарын эхэнд Америкаас импортлох 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд адил бус хэмжээний нэмэлт татвар оногдуулсан. Энэ нь ард иргэд болон аж ахуйн нэгжүүдээ бодсон хэрэг юм. Хятадын тал мөн АНУ-ын шийдвэрт адил хариу барих болгон гэж сануулсан. Америкийн тал ямар алхам хийсэн ч Хятадын тал адилхан хариу барих болно.
Гурав. Энэ оны эхний хагас жилд Хятад улсын худалдааны гаднынханд найдах хэмжээ буурч 33.7 хувь болж, АНУ-ын худалдаанд найдах хэмжээ буурч 4.6 хувь болжээ. Энэ нь Хятадын эдийн засгийн нэмэгдэл нь улсын дотоодын хэрэглээ болон хөрөнгө оруулалтад түшиглэх болсныг харуулж байна. Үүний зэрэгцээ Хятад улс нь 1 тэрбум 400 сая хүн амтай асар том зах зээл бөгөөд дэлхийн аж үйлдвэрийн төрөл зүйл бүрэн, хүчээ төвлөрүүлэн том үйл хэрэг бүтээх тогтолцоотой байж, гадаадад нээлттэй стратегиа эрс хэлбэрэлтгүй баримталж байна. Эдгээр нь гаднын ямар ч нөлөөг даван гарч, өөрийн ажлаа өөрөө үргэлжлэн сайн хийж чадна гэдгийг харуулж байна.
АНУ-ын ерөнхийлөгч болсны хувьд АНУ-ын ажилчин, тариачин, малчин, аж ахуйн нэгж болон улс орныхоо ашгийг хамгаалах нь түүний үүрэг хариуцлага болно гэж Д.Трамп хэлсэн байна. Үнэхээр тийм бол тэрээр АНУ-ын 150 салбарын худалдааны дайныг эсэргүүцсэн ил захиаг нарийн судлан үзэх хэрэгтэй. Мөн АНУ-ын 80 салбарын хамтаар зохион байгуулсан “гаалийн татвар АНУ-ыг хохироох болно” гэж уриалан дуудаж байгаа уриаг сонсох хэрэгтэй. Хятад Америкийн эдийн засаг мөн чанартаа харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх хамтын ажиллагаа мөн, хамтын ажиллагаа бол хоёр талын цорын ганц зөв сонголт юм. Ерөнхийлөгч Трамп хэрвээ АНУ-ын улс орон, аж ахуй нэгж, ард олны ашиг сонирхлыг үнэнхүү хамгаалах гэвэл ухаалаг бус шийдвэрээ эртхэн засаж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээнд чин үнэнчээр оролцох хэрэгтэй.
Худалдааны дайныг шат өгсүүлэх нь асуудлыг зохицуулахад ямар ч ашиггүй.
Америкийн засгийн газар олон улсын болон дотоодынхоо эсэргүүцлийг үл хайхран, 09-р сарын 24-ээс Хятад улсаас импортлох 200 тэрбум ам долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс 10%-ийн гаалийн татвар нэмж татах мөртөө гаалийн татварын бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд маш их харамсаж, өөрийн орны зүй ёсны эрх ашиг болон дэлхийн чөлөөт худалдааны дэглэмийг хамгаалахын төлөө Хятад улс “дүйцэхүйц хариу барина” гэдгээ Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 18-ны өдөр хэллээ.
Америкийн тал ухаалаг бус шийдвэр гаргасны улмаар Хятад Америкийн худалдааны дайн шат өгсөх болж байна. Харин эдийн засаг, худалдааны зөвшилцөл хийхээр хэдхэн хоногийн өмнө Хятад улсад урилга ирүүлж байсан юм. Өдгөө Америкийн тал гэнэт Хятад улсаас импортлох 200 тэрбум ам долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс 10%-ийн татвар нэмж татахаа мэдэгдэж буй нь Хятад улсад үргэлжлэн дарамт үзүүлэн, улам их ашиг хүртэхийн төлөө юм. Гаалийн татвар нэмж, хоёр талын зөвшилцлийн тогтворгүй хүчин зүйлийг нэмэгдүүлж байгаа Америкийн тал энэхүү үйлдлийнхээ сөрөг үр дагаврыг сайтар таньж, бусдаас итгэл хүлээхүйц арга хэмжээг даруй авч, алдаагаа засахыг Хятадын тал хүсэж байна хэмээн хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.
