solongonews
Хүнсний ногооны үнэ ханшид тохируулга хийснээр тавдугаар сарын CPI буурчээ
2016-06-10 18:39
Хүнсний ногооны ханшид тохируулга хийснээр тавдугаар сарын CPI буурчээ.

Хятадын Үндэсний Статистикийн газрын 9-нд нийтэлсэн "2016 оны 5 дугаар сарын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI" тайланд харуулснаар, 5 дугаар сарын CPI 4 дүгээр сарынхаас 0.5 хувиар буурсан бол 2015 оны мөн үеэс 2 хувиар өссөн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь голдуу хүнсний ногооны ханшийг буруулснаас шалтгаалж байгаа юм байна. 5 дугаар сард хүнсний ногооны үнэ 4 дүгээр сарынхаас 21.5 хувиар буурсан нь CPI-ийг 4 дүгээр сарынхаас 0.64 нэгжээр бууруулжээ. 

Хятадын гол болох 50 хот суурингийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн хяналт шинжилгээнээс харахад, хүнсний ногооны ханш нэлээд буурч, ихэнх ногооны ханшийн уналт 30 хувийг давсан байна. Энэ тухай Хятадын Орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн Дэлхийн эдийн засгийн судалгааны газрын судлаач Чэнь Фэн-Ин хэлэхдээ, цаг агаарын нөхцөл байдлын улмаас ирэх хэсэг хугацаанд хүнсний ногооны үнэ тогтворжиж, CPI-д үзүүлэх нөлөө багасах болно гэжээ. Тэрээр: 

"Өсөлт сэргэж байгааг бид харж болно. Инфляцын дарамт үнэндээ багасаж байна. Өнгөрсөн гурван сарын үнэ ханш өндөр байсан нь хэрэг дээрээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний үнэ ханш CPI-ийн өсөлтийг 2 хувиар дайчилсан байна. Гэвч үнийн өсөх хүчин зүйл багасаж байна. Үүний дээр зуны улирал болж байгаа учраас хүнсний ногооны ханш унах болохоор CPI-д үзүүлэх нөлөө нь улам багасах болно. Түүнчлэн үйлчилгээний ханш нэлээд тогтвортой байгаа нь хэрэглээний үнэ ханш, ерөнхий үнэ ханшийн систем тогтвортой болоход эерэгээр нөлөөлөх болно. Тиймээс эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй, макро тохируулга зүй зохистой байгаа болохоор CPI 2 хувь орчимд тогтворжих нь нааштай сайн хандлага гэж хэлж болно" гэжээ.

Тоо баримтын дагуу, 5 дугаар сард Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнэ ханш 4 дүгээр сарынхаас 0.5 хувиар нэмэгдсэн бол уналт нь 2015 оны мөн үеэс 0.6 нэгжээр багассанаар уг индексийн бууралт 5 сар дараалан багассан байна. Энэ тухай Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх зөвлөх нарын газрын тусгай урьсан судлаач Ё Жин-Юань хэлэхдээ,  

"5 дугаар сарын Үйлдвэрлэгчийн үнийн индекс буюу PPI нь 4 дүгээр сарынхаас зохих хэмжээгээр сэргэсэн. Хэдийгээр сэргэлтийн хэмжээ нь тийм их биш боловч Хятад улсын эдийн засаг тогтвортой байдал алгуур сэргэж эхэлсэн дохиог бидэнд өгч байна. Миний үзэж байгаагаар, бид эрхбиш Төв засгийн газрын эдийн засгийн чуулганы байршуулалтыг хэлбэрэлтгүй баримталж, "үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгах, агуулахын нөөцийг арилгах, хөшүүргийг арилгах, өртгийг бууруулах, дутагдлыг нөхөх" ажлын эрч хүчээ нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой нөхцөлд улам тогтвортой бөгөөд алгуур өсөхийг биелүүлэхийг хичээх хэрэгтэй" гэжээ.

Ажил төрлийн салбараар нь салгаж харахад, газрын тос болон байгалийн хийн олборлолт, нефть боловсруулалт, нүүрс олборлох болон угааж сонгох, өнгөт металл боловсруулалт, химийн аж үйлдвэрийн түүхий материал, химийн бүтээгдэхүүний боловсруулалт зэрэг салбарын үнэ ханш тус бүр 21.5, 15.6, 10.2, 7.7, 5.4 хувиар буурч, нийлүүлж бодвол тус сарын PPI-ийг 4 дүгээр сарынхаас 1.7 нэгжээр буруулбал, нийт үнийн бууралтын 60 орчим хувийг эзэлжээ. Чэнь Фэн-И хэлэхдээ, энэхүү явцад олон улсын зах зээл дэх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш тасралтгүй унасан болон дотоодын үйлдвэрлэлийн хүч илүүдсэн зэрэг хүчин зүйл мөн үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

CPI болон PPI-ийн ирээдүйн хандлагын талаар Хятадын Ардын Их Сургуулийн Банк санхүү, үнэт цаасны судалгааны газрын орлогч дарга Жао Шижүнь хэлэхдээ: 

"CPI болон PPI-ийн аль аль нь харьцангуй тогтвортой байгаа юм. Онцгойлон CPI-д нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд өмнөх хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний ханш одоо нэгэнт тогтворжиж эхэлсэн байгаа. Тиймээс ерөнхий үнэ ханш харьцангуй тогтвортой байдлаа хадгалах болно" гэжээ.

 

Найруулагч: Т.Буянхиүиг
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл